Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 06

 

 

Б.*******, Ш. нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт*******гийн *******, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух тоот регистрийн дугаартай, овогтгийн нарын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын “ *******” д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* сумын “ *******” сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн агуулга: “Нэхэмжлэгч Ш., Б.******* бид  ******* аймгийн ******* сумын “ *******” д багшийн ажил эрхэлдэг, төрийн үйлчилгээний албан хаагч юм. *******иуцагч “ *******” сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгч бидэнд ёс зүйн зөрчил гаргасан гэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28.1.18-д сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтын дагуу Боловсрол, соёл , шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ерөнхий , цэцэрлэг, албан бус, насан туршийн төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг, 2 дугаар хавсралтаар “ Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ыг тус тус баталж мөрдүүлсэн.

“Ерөнхий , цэцэрлэг, албан бус, насан туршийн төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 5.1-д дүрмийг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй салбарын ажилтнуудад эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

“Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 2.7-д зөвлөл нь дараах чиг үүрэгтэй. Үүнд: 2.7.6-д багш удирдах болон бусад ажилтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар шалгалт явуулж, дүгнэлт гаргах, хариу өгөх.

Журмын дээрх заалтуудаас үзэхэд багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг Ёс зүйн зөвлөл шалган тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг томилох эрх бүхий этгээд шийдвэрлэх ёстой. Гэтэл Ш., Б.******* биднийг багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлыг ёс зүйн зөвлөл хянан шийдвэрлээгүй, албан ёсны дүгнэлт шийдвэр гаргаагүй байхад “ *******” сургуулийн захирал тушаал гарган багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж сануулах шийтгэл ногдуулсан нь журмын дээрх заалтуудыг зөрчиж байна.

Багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг дүгнэх эрх хэмжээ хариуцагч “ *******” сургуулийн захиралд байхгүй байхад ёс зүйн зөвлөлийн эрх хэмжээнд халдсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэгч Ш., Б.******* бидний гомдлыг хангаж, ******* аймгийн ******* сумын “ *******” сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгохыг хүсье гэжээ.

            *******иуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ш., Б.******* нар нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын “ *******” сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын “ *******” сургуулийн захирал Ц.иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж шийдвэрлэжээ.

            *******иуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

            Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хуулийг хэрэглээгүй, Боловсрол Соёл Шинжлэх ухаан, Спортын сайдын тушаалыг үндэслэж байгаа нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор үнэлэх хуулийн зарчмыг алдагдуулж хэтэрхий нэг талыг барьсан, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

            Иймд ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлж, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч  Ш., Б.******* нар нь ******* аймгийн   ******* сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг  хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг     "  *******" сургуулийн захирал Ц.ьд холбогдуулан гаргажээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Эрдэнэчимэг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар  ******* аймгийн " *******" сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар   багшийн ёс зүйн дүрэм, улсын шалгалтын журам зөрчсөн  гэх үндэслэлээр монгол хэлний багш Б.*******, биологийн багш Ш. нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1. дэх зааснаар “сануулах сахилгын шийтгэл” ногдуулжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

Ажилтан нар  биднийг багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн  эсэх асуудлыг ёс зүйн зөвлөл шалгаж тогтоож, албан ёсны дүгнэлт гаргасны үндсэн дээр сахилгын зөрчил ногдуулах эсэх асуудлыг томилох эрх бүхий этгээд шийдвэрлэх байтал “ *******” сургуулийн захирал тушаал гарган багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Багшийн ёс зүйн дүрэм зөрчсөн эсэхийг дүгнэх эрх хэмжээ  захиралд байхгүй байхад ёс зүйн зөвлөлийн эрх хэмжээнд халдсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж  маргаж байна.

Ажил олгогч нь хоёр багшид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн гэж үзэж байгаа,тухайн багш нар хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмын 4.11.2.-ыг зөрчсөн. Хоёр багшийн гаргасан гол зөрчил нь 2019 оны улсын шалгалт авч байх явцдаа хэсэг хүүхдүүдийн шалгалтын материалыг буцаан өгч засуулсан, өөрсдөө зааж өгсөн зөрчил гаргасан.Үүгээрээ улсын шалгалтын болон багшийн ёс зүйн дүрмийг давхар зөрчсөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч багшийн ёс зүйн зөрчил гаргасан бол түүнийг ёс зүйн зөвлөл тогтоосон байх шаардлагатай гэж байх боловч уг зөрчил нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон гэж  тайлбарлажээ.

Түүнчлэн ажил олгогч нь ажилтан нарт сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ нотлохоор ажилтан нартай 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,/хх-ийн 24,25,27,28 дугаар тал/  2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр анги удирдсан багштай хийх хариуцлагын гэрээ, /хх-ийн 23,26 дугаар тал/ Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаал түүний хавсралт сургуулийн суралцагчийн болон сургалтын чанар үнэлгээний журам ,/хх-ийн 19-24 дугаар тал/ ******* аймгийн ******* сумын “ *******” сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд мөрдөх дотоод журам /хх-ийн 29-39 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгч улмаар хүсэлт гаргаж Н.*******,Б. нарыг шүүхэд гэрчээр асуулгажээ.

Ажил олгогч нь ажилтан нарыг хөдөлмөрийн гэрээ,хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, улсын шалгалтын болон багшийн ёс зүйн дүрмийг давхар зөрчсөн,уг зөрчил нь дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон, тул  тэдэнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн гэж тайлбарлаж байгаа боловч тайлбар болон ажилтан нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө  нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.     

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтан нар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, улсын шалгалтын болон багшийн ёс зүйн дүрмийг хэрхэн зөрчсөн, “2019 оны улсын шалгалт авч байх явцдаа хэсэг хүүхдүүдийн шалгалтын материалыг буцаан өгч өөрсдөө зааж засуулсан” гэх үйл баримтыг дотоод хяналт шалгалтаар хэн хэзээ хэрхэн  шалгаж тогтоож баримтжуулсан, ажилтан нарын гаргасан гэх зөрчлийн талаар тайлбар авсан, зөрчлийн талаар хэзээ ямар хурал зөвлөгөөнөөр хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн талаар хуульд нийцсэн хэлбэр шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн гэрчийн мэдүүлгээр Ш., Б.******* нарыг улсын шалгалтын болон багшийн ёс зүйн дүрмийг давхар зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Бодит байдал дээр болон хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарыг  буруутгах хууль зүйн үндэслэл  тогтоогдоогүй байна.   

Шүүх хөдөлмөрийн эрх зүйн маргааныг  шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан  баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Ш., Б.******* нарын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн  нь  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.-д зааснаар хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.НЯМБАЯР

                   ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                                                                                      Н.ТУЯА