Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0804/З |
Дугаар | 128/ШШ2019/0307 |
Огноо | 2019-05-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2019/0307
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Глобал хурд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/741 дугаар захирамжуудын Сая пресс ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2017/23-11 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 099/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Глобал хурд ХХК-ийн захирал Г.Ганзориг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Глобал хурд ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/152, 2017 оны А/741 дугаартай захирамжийн Саяпресс ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11 өдрийн 2017/23-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 099/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна.
Нэхэмжлэлээсээ татгалзаж буйтай холбогдуулан нэхэмжлэлийн хүрээнд гаргасан бүхий л хүсэлтээсээ татгалзаж байна. Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзснаар цаашид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг бүрэн ойлгож байгаа болно.
Иймд хүсэлтийг хүлээн авч, тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Глобал хурд ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/741 дугаар захирамжуудын Сая пресс ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2017/23-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 099/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа ийнхүү шүүхэд бичгээр ирүүлжээ.
Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Глобал хурд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал Г.Ганзориг шүүхэд бичгээр гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгч ийнхүү Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/741 дугаар захирамжуудын Сая пресс ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2017/23-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 099/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Глобал хурд ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/741 дугаар захирамжуудын Сая пресс ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2017/23-11 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 099/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА