Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00293

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 145/ШШ2024/00293

Өвөрхангай аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* хороо, *******,******* байрлалтай,*******-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн *******,******* тоотод оршин суух, ******* онд төрсөн, 31 настай, ******* холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болох 566699 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* гаргасан тайлбарыг хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулан 85170022 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A13 black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 07 дугаар сард анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. иймд хариуцагч зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 412587 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 154112 төгрөг буюу нийт 566699 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:*******-ийн 566699 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч д холбогдуулан 566699 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 566699 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөх тухай тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч*******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 566699 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч гээс 8826 төгрөг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 8826 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17652 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА