Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 145/ШШ2024/00315

 

 

 

 

 

2024 оны 0 сарын 01 өдөр

Дугаар 145/ШШ2024/00315

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн ................... сумын ............. дугаар баг, ............... тоотод оршин суух, ............ онд төрсөн, ............ настай, Т............ овгийн Б...............ийн Б.................ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн .............. сумын ................... багт оршин суух, ............... онд төрсөн,. ...............настай, Б............... овгийн Г.....................ийн Б.д холб..................огдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О...................., хариуцагч Г.Б.................., нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б................. нь хариуцагч Г.Б...............д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б..............тэй 201 онд танилцаж, 2022 онд гэр бүл болж хүү Б.Ө.................г төрүүлсэн. Салах болсон шалтгаан бол Г.Б эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон байгаа. Хэрэгт холбогдсон учраас миний сэтгэл санаа маш хүнд, хэцүү байдалд байсан тул сэтгэл маань хөрсөн. Гэхдээ цаашид хамт амьдаръя гэсэн боловч Г.Б..............ээс салъя гэсэн зүйлийг өөрөө хэлсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд үлдээж, эцэг Г.Б.................с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Б.................эй 201 онд танилцаж, 2022 онд гэр бүл болж, 2022 оны 3 дугаар сард хүүхэдтэй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зүйлтэй маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

4. Нэхэмжлэгч Б.Б..............ээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, .............. оны ................ дугаар сарын .............-ны өдөр төрсөн хүү Б.Ө.гийн төрсн.............ий гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн *******ийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт, хүү Б.Ө..................г эрүүл .өсөж бойжиж байгаа нь үнэн талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг болно.

 

5. Хариуцагч Г.Б нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.Б нь хүчингийн хэрэг холбогдон ааш зан болон бидний хоорондын харьцаанд сэв суусан.... , Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Б нар нь 201 онд танилцан дотносон иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ 2021 оны 0 дугаар сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж улмаар тэдний дундаас .............. оны ................ дугаар сарын .............-ны өдөр төрсөн хүү Б.Ө. төрсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, .............., ..................... дугаартай гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

4. Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

 

5. Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн насны онцлог, тэднийг аюулгүй орчинд байнга харж хамгаалах, эрүүл мэндэд тавих анхаарал, халамж, бага насны хүүхдүүдийн өсөж бойжих нөхцөл, ээжийн хамт амьдарч байгаа зэргийг харгалзан .............. оны ................ дугаар сарын .............-ны өдөр төрсөн хүү Б.Ө.....г нарыг эх Б.Б................ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 3 дугаар зүйлийн 3.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Г.Б нь өөрийн хүүхдийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Г.Б.............с хүү Б.Ө................д хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Б................ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б......д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т...... овгийн Б...............ийн Б............, ............... овгийн Г................ийн Б.................. нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ............... оны ...........дугаар сарын ...........-ны өдөр төрсөн хүү Б.Өн............г эх Б.Б................ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар .............. оны ...........дугаар сарын ...........-ны өдөр төрсөн хүү Б.Өн............г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Г.Б..............ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Б.................ээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА