| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/0081/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/80 |
| Огноо | 2017-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2017/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг õÿëáàðøóóëñàí æóðìààð õÿíàí øèéäâýðë¿¿ëýõýýð èð¿¿ëñýí Б.Даваад холбогдох эрүүгийн 1704001010028 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар ñàðûí 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Одгэрэл
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Хохирогч Д.Батбаяр, Д.Мөнхзул
Шүүгдэгч Б.Даваа нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Заамар сум дахь “Эко алт” ХХК-нд хамгаалалтын албанд ээлжийн ахлах ажилтай, ам бүл 3, эхнэр Алтанзул, хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян Цагааны 11 дүгээр гудамжны 9 тоот/, одоо Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 3 тоотод түр оршин суух, Завхан аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овгийн Баасансүрэнгийн Даваа /РД:ИЮ89072277/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.Даваа нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шөнийн 00 цаг 40 минутын үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Хуцаагийн дэнж дээр П.Батбаяр, Д.Мөнхзул нарыг эхнэрийнхээ гар утсыг хулгайллаа гэж зодож эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол ó÷ðóóëñàí гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Даваагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай эхнэр Алтанзул нь утсаа алга болгочихлоо Батбаяр, Мөнхзул хоёрыг авсан байх гэж надад зааж өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед хадам аав Батсүхийн хамт Батбаярыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд Мөнхзултай утсаар ярьж уулзсан. Би Мөнхзулын мотоциклийг бариад ардаа түүнийг суулгаад харин хадам аав Батбаярыг портерт суулгаад Жаргалант руу манай гэрт ирсэн. Тэгээд би Мөнхзул, Батбаяр хоёрыг айлгая гэж бодоод Хуцаагийн Дэнж рүү гарсан. Би Батбаяр, Мөнхзул хоёрыг заамдсан. Тэгээд Батбаярын цээж рүү гараараа 2-3 удаа, Мөнхзулын цээж рүү 2 удаа, нуруу руу нь 1 удаа цохьсон. Мөн тэр хоёрын хувцасыг тайлж нэгжээд нүцгэн зогсоосон. Манай хадам аав Мөнхзулыг таньдаг...” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Мөнхзул бид хоёрыг хөдөө байж байхад нэг эгч хүрч ирээд мотоциколь шавраас гаргаж өгөөч гэхээр нь бид хоёр тусалж мотоциклийг нь шавраас гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр оройдоо Багануурт ирсэн бөгөөд гэртээ байж байхад Даваа ах ирээд “Мөнхзулд юм өгөх гэсэн юм, гэрийг нь заагаад өгчих” гэж хэлсэн. Харин Даваагийн хадам аав нь” Мөнхзулд хүн юм өгч явуулсан” гээд байсан. Бид гурав Мөнхзултай уулзсан бөгөөд тэдний гадаа Даваа намайг “утас гаргаж өг” гээд боогоод нэг цохьсон. Тэгээд Даваа гэрийнхээ гадаа бид хоёрыг авчирсан. Тэгэхэд хадам аав нь “энд болохгүй хөдөө гаръя” гээд Хуцаагийн дэнж ирээд Даваа нь намайг боож цээж рүү гараараа цохиж, хувцас тайлуулж цээж рүү өшиглөж, үсдэж байгаад гараараа 2-3 удаа цохьсон. Бид хоёрыг нүцгэн нилээн удаан зогсоосон. Тэгээд бид хоёрыг хөдөө гэр лүүгээ дагуулж очоод цээж рүү өшиглөж үсдэж байгаад толгой руу 1 удаа цохьсон. Хадам аав нь “утас гаргаж өг, та хоёроос өөр хэн авдаг юм” гээд байсан, эхнэр нь хараад юу ч хэлэхгүй байсан. Тэгээд бид хоёрыг өглөө 7 цагт ирээрэй, ирэхгүй бол ална шүү гэж хэлээд явуулсан. Би Даваагаас 200.000 төгрөгийн хохирол авахаар тохиролцсон, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Мөнхзулын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баяндэлгэр сумын нутаг болох Байдлагт гүү барьж байсан. Тэгтэл манайд нэг эгч ирээд шавраас мотоциколь гаргаж өгөөч гээд бид хоёрт түлхүүрээ өгөөд өөрөө хониндоо явсан. Батбаяр бид хоёр явж мотоциклийг нь шавраас гаргаад хонин дээр нь очиход тэр эгч байхгүй байсан тул манайд ирсэн. Тэгээд Батбаяр тэр эгчид мотоциклийг нь хүргэж өгөхөөр явсан харин би гүүгээ барихаар гэртээ үлдсэн. Гэртээ байж байтал нөгөө эгч ирээд “эгч нь утсаа хаячихсан, та хоёр харж байгаарай” гэж хэлээд явсан. Бид хоёр орой 20 цагийн үед Багануурт ирсэн. Даваагийн хадам аав Сүхээ гэдэг хүн над руу залгаж “ах чинь юм өгч явуулсан, ирээд авчих маш чухал” гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байгаад Даваа, түүний хадам аав болон Батбаяртай уулзсан. Даваа миний мотоциклийн түлхүүр болон утсыг булааж аваад “гар утас” гэж өг гээд байсан. Тэгээд цагдаа руу очно гэж байснаа Даваа гэрийнхээ гадаа аваачсан. Тэр үед хадам аав нь “энд дэмий байх хөдөө гаръя” гээд Хуцаагийн дэнж дээр очоод Даваа намайг боож, хувцас тайлуулж, цээж рүү гараараа цохиж, хөл рүү өшиглөсөн. Бид хоёр нүцгэн нилээн удаан зогссон. Тэндээсээ бид хоёрыг аваад хөдөө гэртээ аваачаад ганц нэг өшиглөсөн. Хадам аав нь хажуунаас “та хоёр л авсан” гээд байсан, харин эхнэр нь юм дуугарахгүй байсан. Бид хоёрыг өглөө 7 цагт ирээрэй, ирэхгүй бол ална шүү гээд явуулсан. Би Даваагаас хохирлын 100.000 төгрөг нэхэмжилж байна, гомдол саналгүй. Даваагийн эхнэр нь утсаа алга болгочихоод бид хоёр мотоциклийг нь шавраас гаргаж өгсөн болохоор Батбаяр бид хоёрыг авсан гэж бодсон юм шиг байна лээ...” гэв.
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн №09шэ/253 дугаартай дүгнэлтэд: ”Д.Мөнхзулын биед тархины доргилт, баруун талын гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 16/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн №09шэ/254 дугаартай дүгнэлтэд: ”П.Батбаярын биед зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 20/,
Шүүгдэгч, хохирогч нарын Эвлэрлийн гэрээгээр “Даваа нь Д.Мөнхзулын эмчилгээний зардалд 100.000 төгрөг, П.Батбаярын эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр төлж барагдуулах болон гомдол саналгүй” гэжээ. /хх-н 51-52/,
Шүүгдэгч Б.Даваагийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 33-34/,
Хохирогч П.Батбаяр, Д.Мөнхзул нарын хохирлын баримтууд /35-40 /
Б.Даваа нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлтэй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 32/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/253, 09шэ/254 дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.Даваа нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Хуцаагийн дэнж дээр П.Батбаяр, Д.Мөнхзул нарыг “эхнэрийнхээ гар утсыг хулгайллаа” гэж хардсаны улмаас тэднийг нүцгэлж байгаад үсдэх, боох, өшиглөх, гараараа цээж рүү нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь санаатайгаар хөнгөн хохирол ó÷ðóóëñàí болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Мөнхзул, Батбаяр хоёрыг нүцгэлж байгаад зодож цохьсон” гэсэн мэдүүлэг, хохирогч П.Батбаяр, Д.Мөнхзул нарын “Даваа нь бид хоёрыг боож байгаад цохиж зодож өшиглөсөн, мөн хувцас тайлуулж нүцгэн зогсоосон” гэсэн мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн 09 шэ/253 тоот актад “Д.Мөнхзулын биед тархины доргилт, баруун талын гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16/, шинжээчийн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн 09 шэ/254 тоот актын “П.Батбаярын биед зүүн талын 6 дуаар хавирганы хугарал, цээжний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гар утас хулгайллаа гэж уурлан хохирогч нарыг боох, үсдэх, өшиглөх, цохих зэргээр зодсоны улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.Даваа нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, санаатай хандсан байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос Б.Даваад холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñнаар яллах дүгнэлт үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч нартай эвлэрсэн гэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна гэж үзэв.
Иймд Б.Давааг “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 2 дахь õýñýãò çààñнаар түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байх бөгөөд тэрээр урьд нэг удаа ял шийтгэгдсэн болох ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 32/
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Хохирлын тухайд шүүгдэгч Б.Даваа нь хохирогч Д.Мөнхзулын эмчилгээний зардалд 100.000 төгрөг, хохирогч П.Батбаярын эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 16-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч нартай эвлэрч, энэ тухайгаа баталгаажуулсан байна. /хх-н 51-52/
Иймд шүүгдэгчээс дээрх эмчилгээний зардлыг гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА