Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2024/00035/И |
Дугаар | 146/ШШ2024/00175 |
Огноо | 2024-08-15 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2024/00175
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ******* сум, ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******н *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, ******* дүгээр баг, гэх газар оршин суух, НТ6**************00**************8 регистрийн дугаартай, овогт ийн
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, ******* дүгээр баг, гэх газар оршин суух, **************07 регистрийн дугаартай, овогт ийн нарт холбогдох нэр төр ******* хүндээ сэргээлгэх, *******0,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Н.******* миний аав ээж, эцэг өвөг маань Өвөрхангай аймгийн ******* сумийн нутаг усанд үе залгамжлан амьдарч ирсэн. Би ч мөн адил энэ нутаг усандаа эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдарч ирсэн. Одоо миний 2 хүүхэд хүнтэй гэрлэн, гэр бүл болцгоож би ач, зээ нартай болсон. Би энэ төрж өссөн нутаг ус, айл саахалтын хүмүүст нэр хүндтэй амьдарч ирсэн. Манай нэг голын айл болох нөхөр М. түүний эхнэр Ц. нартай бид олон жилийн турш нэг нутаг усанд саахалт айл болон амьдарч ирсэн. М. түүний эхнэр Ц. нар нь 30 орчим насны хөгжлийн бэрхшээлтэй охинтой юм. Тэдний охин хэл ярианы чадваргүй байнга гэртээ байдаг ба жирэмсэн болж 2023 оны *******0 сарын эхээр хүүхэд төрүүлсэн. Гэтэл эцэг, эх нь болох М., Ц. нар нь намайг охиныхоо төрүүлсэн хүүхдийн аав нь гэж сум, орон нутгийн бүх хүмүүст ярьж, миний хүүгийн гэрт согтуу ирж хүү бэр хоёрт минь намайг охиныг нь жирэмсэн болгосон мэтээр энэхүү худал яриагаа ярьж, агсам согтуу тавьсан. Манай сумын саахалтын , гэх мэтээр айл айлаар орж ярьсаар явсан. Үүний дараа Манай дүү манайд ирж та ийм хэрэг хийсэн үү гэж асуусан би үгүй гэдэгээ хэлээд явуулахад М.ийнд очиж ах ийм хэрэг хийгээгүй юм бишүү гэж хэлэхэд гэрчтэй гэж хэлсэн байсан. Би эхэндээ заа яахав согтуу дэмий юм ярьсан байх гэж бодож байтал өнөөдрийг хүртэл хаа явсан газраа энэ яриагаа ярьж шинэ төрсөн хүүхдээ надтай адилхан битгий хэл миний 80 хүрч байгаа ээжтэй адилхан царайтай байна гэх мэтээр цуу яриа ярьж явах болсон. Энэ яриа нь надад сүүлдээ маш хүндээр тусах болсон, сум орны маань таарсан хүн болгон тэр хүүхэд чиний хүүхэд гэсэн үнэн юмуу гэх мэтээр асууж миний талаар огт үндэсгүй худал мэдээлэл тархах болсон. Бидний амьдардаг газар *******, Зүйл, Сант гэх гурван сумын хил залгаа байрладаг тул энэ гурван сумын бүх хүмүүс ингэж ойлгоод ам дамжин ярицгаах болсон. Манай гэр бүлийн найз болох Хэнтий аймагт амьдардаг хүн хүртэл энэ яриаг сонссон ямар учиртай юм бэ гэж асууж байсан. Манай 2 хүүхэд гэр бүлийн хүн болон хадамын талаасаа санаа зовж байна энэ худал яриаг залруулаачээ гэх болсон. М., Ц. нар нь ямар үндэслэлээр ингэж худлаа зүйл яриад яваад байгааг миний хувьд огт ойлгохгүй байна. Иймээс би нэн яаралтай зохих байгууллагад эцэг тогтоолгох шинжилгээ заавал өгч нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Энэ худал яриаг таслан зогсоож, засаж залруулахгүй бол манай сум, орон нутаг, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотод амьдран суудаг ах, дүү хамаатан садны бүх хүмүүс буруу ойлголттой болж ам дамжин ярисаар байгаа нь ганц миний нэр төр төдийгүй манай гэр бүл, удам угсаа, үр хүүхдүүдийн минь нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэндэд асар их хүнд цохилт болж байна. Мөн миний 80 хүрч байгаа ээж болон хадам эцэг эх минь миний энэхүү цуу ярианаас болж сэтгэл санаа болон эрүүл мэндийн ямар ч асуудалд орохыг би таашгүй ээ. Би 20*******9 оноос эхлэн өөрийн эхнэр гийн хамт сум орон нутагтаа Арьс шир нэхий боловсруулах жижиг дунд үйлдвэрлэл болон оёдлын цех ажиллуулсаар ирсэн. Энэ асуудлаас болж үйлчлүүлэх хүн эрс багасч бидний бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж орлого ашиггүй болсон. Үүнээсээ болж жижиг дунд үйлдвэрлэлийн зээл болон банкны зээлээ ах дүүгээсээ зээлж төлсөн. Энэ нь манай гэр бүлд санхүүгийн маш их дарамт болж байна. Хэлэхээр би тэгж тараагаагүй гээд байгаа. ...Намайг гутаан доромжилж худал мэдээлэл тараасан. Тэр үйл явдал болсноос хойш би 2, 3 сар нойргүй явж байна. 2 дахиж шинжилгээ өгсөн. Шүүхэд өгсөн хариу тайлбар дээрээ өөрт нь хэлсэн гэж бичсэн байсан. Надад өөрт хэлээгүй. Манай хүүгийнх шинэ гэр барьчихсан найр хийж байхад найран дээр уучихсан тийм яриа тараачихсан сууж байсан. Манайх 3 сумын зааг дээр байдаг болохоор тэр хавиар нил тараад бүр Хэнтий нутагт хүртэл тарчихсан байсан. Манай найз тэгж яриад байх юм ямар учиртай юм гээд над руу ярьж байсан. Одоо нэр төрөө сэргээлгэж, замын зардал, эмчилгээний зардалд нийт *******0,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймээс ийн , ийн нарыг огт үндэслэлгүй худал мэдээ тараан Н.******* миний нэр төр, ******* хүндийг гутаасан болохыг тогтоож Иргэний хуулийн 2******* дүгээр зүйл 2*******.2 дах хэсэг, мөн хуулийн 497 дугаар зүйл 497.******* дэх хэсэгт заасан болон бусад хууль тогтоомжийг үндэслэн миний нэр төр ******* хүндийг сэргээж өгнө үү. *******.Н.******* миний нэр төр, ******* хүндийг сэргээлгэх, 2.Өнгөрсөн хугацаанд бизнесийн үйл ажиллагаа алдагдсан зардал, мөн хугацаанд гарсан замын зардал, өмгөөлөгчийн зардал болох нийт *******0,000,000 /арван сая/ төгрөгийг нэхэмжлэж байна. гэв.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Н.*******ын нэхэмжлэлтэй М., М. нарт холбогдох иргэний хуралд М., М. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Алдар хүнд нэр төрийг гутаасан гэдэг асуудал дээр 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хүүхэд нь биш гээд гарчихсан болохоор нэр төр сэргээлгэх, уучлалт гуйж няцаалт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, бид нар жижиг дунд үйлдвэрээс зээл авсан гэж байгаа боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй. Хүн амын орлогын албан татвар тодорхой хэмжээгээр төлсөн байхыг шаарддаг. Гэтэл энэ дээр нотлох баримтууд байхгүй. Мөн эмчилгээний зардал, гэм хор нэхэмжилнэ гэж байна. Ямар гэм хор учирсан юм бэ?. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоосон баримт байхгүй. Удаан хугацааны зовиур, шаналал үүссэн, өөрийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болж олон хоног, сараар эмчилгээнд явсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтууд байхгүй болохоор өмгөөлөгчийн зүгээс нэхэмжилж байгаа *******0,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс *******0,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ийн шүү хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Иргэний хуулийн 2*******.2-т зааснаар уучлалт гуйлгах, няцаалт хийлгэхийг даалгах энэ нэхэмжлэлийн шаардлага дээр нэгэнт хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх боломжтой. *******0,000,000 төгрөгийн тухайд хариуцагч талаас бензин шатахуунтай холбоотой баримтуудыг он, сараар нь ялгаад тооцох боломжтой, бусдыг нь тооцох боломжгүй гэсэн зүйл ярьж байна. Бензин шатахууны асуудлаас гадна шинжээчийн зардал, автобусны билет гэж байгаа. Өөрөөс гарсан бүхий л зардлаа давхар нотлохын тулд дансны хуулгаа хүртэл өгсөн байгаа. Үүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх нь зүйтэй байх гэсэн саналтай байна гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгөв. Үүнд: Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын *******4-ний өдрийн 2******* дугаартай тодорхойлолт.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын **************-ны өдрийн *******4************** дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын **************-ний өдрийн 3*******83 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн хүсэлтээр авсан гэрч , , нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч М., Ц. нарт холбогдуулан нэр төр ******* хүндээ сэргээлгэх, *******0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шардлагыг шүүхэд гаргасан байна.
6.Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Н.*******ын нэр төрийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан.
Хариуцагчаас нэр төрийг гутаасан мэдээ тараасан болохыг зөвшөөрч байх тул няцаалт хийлгэхийг даалгах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчээс няцаалт хийлгэхдээ уучлалт гуйлгахыг даалгахыг хүссэн байна.
Шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэх үед зохигч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, шаардлагыг зөвшөөрх, эвлэрэх эрхтэй.
7.Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д зааснаар Н.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М., Ц. нарт холбогдох нэр төр ******* хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгаж няцаалт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч М., Ц. нараас *******0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч М., Ц. нараас *******0,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэр төрийг гутааж мэдээ тараасны улмаас өрхийн бизнесийн үйл ажиллагаа алдагдсан зардал, мөн хугацаанд гарсан замын зардал, өмгөөлөгчийн зардал нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд *******0,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн зардал, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар 2 удаа Улаанбаатар хот руу автобусаар явсан зардал, бусад нэхэмжлэгчээс гарсан бүхий л зардлаа давхар нотлохын тулд дансны хуулгаа хүртэл өгсөн байгаа. Үүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх байх гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, бид нар жижиг дунд үйлдвэрээс зээл авсан гэж байгаа боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй. Хүн амын орлогын албан татвар тодорхой хэмжээгээр төлсөн байхыг шаарддаг. Гэтэл энэ дээр нотлох баримтууд байхгүй. Мөн эмчилгээний зардал, гэм хор нэхэмжилнэ гэж байна. Ямар гэм хор учирсан юм бэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоосон баримт байхгүй. Удаан хугацааны зовиур, шаналал үүссэн, өөрийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болж олон хоног, сараар эмчилгээнд явсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтууд байхгүй болохоор өмгөөлөгчийн зүгээс нэхэмжилж байгаа *******0,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс *******0,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчээс *******0,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч М., Ц. нар намайг охиныг нь жирэмсэн болгосон мэтээр худал яриагаа 3 сумаар ярьж миний нэр төрийг минь гутаасны улмаас би эхнэрийн хамт 20*******9 оноос эхлэн арьс шир нэхий боловсруулах жижиг дунд үйлдвэрлэл болон оёдлын цех ажиллуулсаар ирсэн бизнесийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж орлого ашиггүй болсон. Үүнээс болж жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, банкны зээлээ ах дүүгээсээ зээлж төлсөн. Иймд бизнесийн үйл ажиллагаа алдагдсан зардал, мөн хугацаанд гарсан замын зардал, өмгөөлөгчийн зардал гарсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.2-д “Иргэний нэр, төр, ******* хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 2******* дүгээр зүйлийн 2*******.9-д “Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, ********************* дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана” гэж тус тус заасан.
Хариуцагч талаас нэхэмжлэгч Н.*******ын нэр төрийг гутаасан мэдээ тараасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2024 оны 0******* сарын 27-ны өдрийн Н.*******, нарын хот хоорондын зорчих тасалбар, 2024 оны 03 сарын 2*******, 2024 оны 04 дүгээр сарын *******2, 2024 оны 04 сарын 30, 2024 оны 4 сарын 29, 2024 оны 04 сарын 30 /үнийн дүн арилсан/, 2024 оны 06 сарын 30, 2024 оны 07 сарын *******8, 07 сарын *******9, ************** дугаартай огноо арилсан, шинжээчийн 2 удаагийн зардалд *******8*******,800 төгрөг, *******8*******,800 төгрөг төлсөн баримт үнийн дүн, огноо арилсан, үнийн дүн, огноо арилсан *******4-*******6 дугаартай баримтууд, гийн дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.
Дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, шатахууны зардал болон автобусны зардлын баримт нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи баримтууд байна.
9.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гарсан хохирлын баримтаа нэхэмжлэх байтал шүүхэд нэхэмжлэл гаргах үед гараагүй байсан зардал болох шатахууны зардал, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор ажиллагаа хийхэд гарсан зардлаа нэхэмжилж байна гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул нэхэмжлэгч бизнесийн үйл ажиллагаа алдагдсанаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэнтэй холбоотой шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй.
*******0.Иймд нэхэмжлэгчийн *******0,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
**************.Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон нь шүүх хуралдаанд тангарагаа өргөхдөө би бичиг үсэг мэдэхгүй уншиж, бичиж чадахгүй гэсэн бөгөөд зохигч талуудаас нэгэнт бичиг үсэг мэдэхгүй тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүй шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр явуулсан болно.
*******2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24*******,**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******, ********************* дугаар зүйлийн *********************.2.3, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.*******-д зааснаар ******* ******* овогт *******н ******* нэхэмжлэлтэй хариуцагч овогт ийн , овогт ийн нарт холбогдох нэр төр ******* хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, ********************* дүгээр зүйлийн *********************.*******, *********************.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ын хариуцагч М., Ц. нарт холбогдуулан *******0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, *******6.4, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24*******,**************0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш *******4 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА
ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА
Г.ЭНХ-АМГАЛАН