Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2024/00014/И |
Дугаар | 145/ШШ2024/00295 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 145/ШШ2024/00295
2024 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 145/ШШ2024/00295 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Нэхэмжлэгч: ******* аймгийн................... сумын ................ дугаар баг,............. байр ................тоотод оршин суух, ............... онд төрсөн, ............. настай, Ч............ овгийн Б..............ын Э..............ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ...............сумын ..............дугаар баг, ................ дугар байр, ................ тоотод оршин суух, ............. овгийн Н.................н Ө..................д холбогдох,
43382000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э................ хариуцагч Н.Ө.................., нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э................ нь хариуцагч Н.Ө..................д холбогдуулан 71382000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч Б.Э................, хариуцагч Н.Ө................ нар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Ө....................тай хувийн сууцыг 300000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд байр, машин, мөнгө өгсөн. Үлдсэн мөнгийг банкнаас зээл аваад өгөхөөр тохиролцсон. Ингээд Н.Ө нь 3 өрөө байр 71 мкв 156 000 000 төгрөг /1мкв 2200000 төгрөг/, .................. машин 60 000 000 төгрөг /засвартай/, бэлнээр 50882000 төгрөг өгсөн. Банкнаас 153000000 төгрөг нийтдээ 419882000 төгрөгийг авсан. Үүнээс Н.Ө..............хад байрны зээл хаахад 45 000 000 төгрөг болон зээл хаахад мөнгө дутаад 24 500 000 төгрөг авч нийт 69 500 000 төгрөг болсон. Нийт өгсөн 419 822 000 төгрөгнөөс 69 500 000 төгрөгийг хасахаар 350 382 000 төгрөг болж байна. 350382000 төгрөгнөөс ад 300 000 000 төгрөг, гал тогооны тавилга 7 000 000 төгрөгийг хасахаар илүү 43 382 000 төгрөг илүү авсан болно. анх ярьж байснаасаа байнга өөрчлөгдөж, алхам алхмаар анхны ярьсан зүйлээ үгүйсгэж байдаг. Анх ................мкв 3 өрөө байраа 1мкв-ыг 2,200,000 төгрөгөөр, машинаа 60,000,000 төгрөгөөр тохирсон. Анх тохирч байсан зүйлээ шүүх хурал болгонд өөрчилж өөрт ашигтай байдлаар ярьж явдаг. Би хүнд хэцүү байдалтай бараг нэг жил болж байна. Н.Ө..... надад Чи шүүхээр явж, сайн өмгөөлөгч аваад ч намайг барахгүй, надад танил тал байгаа гэж хэлж байсан. Тэгж хэлж байсан нь ч дүүрсэн хэрэг. Өнөөдөр Д.Г гэрчээр оролцсон бол чамаас яагаад 28000000 гаргуулахаар болсныг тодорхой хэлэх байсан шүү. Би зүгээр чамайг шударгаар юмаа өгчихөөсөө гэж бодож байсан. Та нар Н.Ө................ын өмнөх шүүх хуралдаанд ярьж байсан зүйлсийг нь шүүх хуралдааны тэмдэглэлээс эргэж хараарай. Анх юу гэж ярьж байснаа одоо шал өөр зүйл ярьж надаас 5,600,000 төгрөг авах болчихоод байгааг ойлгохгүй байна. ............... мкв 3 өрөө байраа 1 мкв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцсон ч гэрээ хийхдээ байрыг 2 өрөө байрыг 60,000,000 төгрөг гэж гэрээ хийсэн. Яагаад гэхээр татвараас бултаж хямдхан үнэ тавьчихвал бага төлнө гэж гэрээ хийсэн нь алдаа болсон. Мөн машинаа шилжүүлэхдээ ямар ч гэрээ хийгээгүй нь алдаа гаргасан гэв.
3. Хариуцагч Н.Ө........... шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э.............д Өвархангай аймгийн ******* сумын............. дугаар баг, Од гудамж . тоот............од байрлах .......... мкв хоёр машины граштай, грашны хаалга нь автомат, ........... мкв газартай, төвийн халаалтанд холбогдсон .............давхар ............ мкв талбайтай ..............ыг 300000000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулж газар, амины орон сууц зэргийн өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Б.Э нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны орчим над руу зарын дагуу яриад манай гэрт ирж надтай уулзаж ярилцаад манай байшинг үзээд нь төлбөрт орон сууц оролцуулах хүсэлттэй байгаа талаар хэлсэн. Би Б.Э..................ийн орон сууцыг нь очиж үзээд бид хоёр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийхээр тохиролцсон. Б.Э нь 2023 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд байшингийн үнэ урьдчилгаа мөнгө 35 сая, 5 сая, 5 сая хувааж нийт 45 сая төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тухайн өдөр манайх байшингаа чөлөөлж өгөөд ийнх манай байшинд тухайн өдөр нүүж орж ирээд амьдарч эхлэсэн. 71 мкв орон сууцаа 140 000 000 төгрөгөөр бодож /48 400 000 төгрөгийн ипотекийн зээлтэй/ надад шилжүүлэхээр тохиролцсон. Мөн Б.Э.................ийн өмчлөлийн Улаанбаатар хотод байсан осолд ороод эвдэрсэн ................ маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг 40 000 000 төгрөгөөр бодож байшингийн үнэд тооцож өгөхөөр тохиролцсон. Энэ машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Э банк бус дах зээлээ төлөөд ББСБ-д Б.Э нь хүсэлт гаргаад миний нэр дээр шилжүүлж өгсөн. Б.Э..............өөс байшингийн үнэд тооцож машин 40 сая, дансаар 45 сая, орон сууц 140 сая нийт 225 сая төгрөг төлсөн. Байшингийн үнэ 300 сая төгрөгөөс 225 сая төгрөгийг хасахаар 75 сая төгрөг үлдсэн. нь банкнаас үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зээл авсан. банкнаас үл хөдлөх хөрөнгийн үнэ гэж 238 400 000 төгрөг миний дансанд орж ирсэн. Түүнээс би Б.Э............ийн байшингийн үнэ төлөх ёстой байсан үлдэгдэл 75 сая төгрөг, Б.Э............д зээлсэн байдаг. 24 500 000 төгрөг, Б.Э................рийн орон сууцны ипотекийн зээл 48 400 000 төгрөг, тавилгын үнэд 3850 000 төгрөг нийт 151 750 000 төгрөгийг өөртөө авсан. Үлдсэн 86 650 000 төгрөгийг ийн явуулсан ............. тоот банкны Д.Г.н данс руу шилжүү.........лсэн. Миний бие 2023 оны 02 дугаар сард Тэнго Стар ХХК-д гал тогоо, үүдний өрөөний өогүүр хувцасны шкаб, унтлагын өрөөний тавилга зэргийг байшиндаа 6384 000 төгрөгөөр захиалсан байсан. Тавилгын үйлдвэрт 4 сая төгрөгийн зуслангийн газар өгч, үлдэгдэл 2284 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Тухайн тавилгыг Б.Э.............д байшингийн үнэ 300 сая төгрөгөөс гадна 7 сая төгрөгөөр зарахаар тохирсон байсан боловч тавилгын үнэ гэж би 3850 000 төгрөг л авсан. Б.Э..............ийн өмчлөлийн надад шилжүүлсэн ............ маркийн мөнгөлөг саарал өнгийн машин нь өмнө 2 удаа осолд орсон бөгөөд мотор нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрээ моторын хэмжээ 4700 V8 гэсэн мөртлөө машинд бодитоор үзүүлэхээр 4000 V6 мотортой байгаа. Үүнээс шалтгаалж 2 удаа зарсан боловч худалдан авсан хүмүүс нь бичиг баримтын зөрчилтэй, техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй, үзлэгт тэнцэхгүй байна гээд буцаагдсан. Нэхэмжлэлд нь өөрийн 71 мкв орон сууцаа 156 сая төгрөгөөр тохирч өгсөн гэж бичжээ. бид хоёр тухайн үед тэдний орон сууцыг үзэхэд 1 мкв үнэ 2200000 төгрөгөг гэсэн ханш хэлсэн. Миний хувьд 1800000 төгрөгөөр тохирч болно гэсэн. Би Б.Э...............д тухайн үед танай байранд бүрэн засвар хийх шаардлагатай м байна, цонх нь сийгдэг, шал нь муу, хаалга солих хэрэгтэй, өнгө үзэмж муутай байна гэж хэлсэн чинь Б.Э...............р орон сууцандаа засвар хийж өгье гэсэн боловч засвар хийж өгөөгүй. Тэгээд бид хоёр дундажлаад 71 мкв нийтэд нь 140000000 төгрөгөөр тохиролож байрны засварыг би өөрөө хийлгэсэн. Б.Э нь зөвхөн обой наасан хүний ажлын хөлсийг өгсөн. Нэхэмжлэлд Б.Э.............. машинаа 60 сая төгрөгөөр тохирч өгсөн гэж бичжээ. Тухай үед Б.Э...........ийн ашин маш их эвдэрлтэй, засварын зардал өндөр гарахаар байсан тул 40 сая төгөргөөр тооцож байшингийн үнэ төлбөрт авсан. Тухайн машиныг маш их зардал гарган засварласан боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээний зөрчилтэй, машин нь дотроо эд ангийг нь сольсон замын хөдөлгөөнд хэвийн ажиллах нөхцөл нь алдагдсан машин байсан нь сүүлд илэрсэн. Иймд огт зарагдахгүй байгаа. Авсан хүмүүс буцаагаад байгаа болно. Имд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Б.Э............ өөрөө 168,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Үүн дээрээ надаас 300,000,000 төгрөгөөр байшин авсан болохоор нийт төлөх үнийн дүн нь өндөр байсан байх. Би газар, байшингаа Б.Э.............д шилжүүлсэн үед миний данс руу мөнгө орж ирсэн учраас авах ёстой мөнгөө авсан гэж үзэж байгаа. Өмнөх жилийн цагаан сарын битүүний өмнөх өдөр шууд наймаа хийгдээд явсаар байгаад бүтэн жил болж байна. Өгч авалцсан мөнгө бүгдээр дансны хуулгаар харагдаж байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 514860 төгрөг төлсөн баримт, Б.Э................ийн эзэмшлийн банкны ................. дугаартай болон банкны................. ., .................. дугаартай дансны хуулгууд, ******* аймгийн ******* сумын *******,******* өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, ,, нарын иргэний үнэмлэхний хуулбар, ............... ХХК-д гаргасан өргөдөл, . ХХК-ны 2023 он..............ы 05 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай албан бичиг,
6. Хариуцагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: Н.Ө.ын эзэм.............шлийн банкны ................ дугаартай дансны хуулга, Тэнго Стар ХХК-ны тодорхойлолт, Ц.Л.рын эзэмш..............лийн банкны ............ дугаартай дансны хуулга, Автотээрийн хэрэгслийн цахим гэрчилгээ, Б.Э.......д зарсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрэл зургийн үзүүлэлт, Д.Г.............гийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын ............ дугаар баг, ................. тоотод байрлах ................ мкв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Т.Б...............ийн эзэмшлийн банкны ......................, М.З.................ийн эзэмшлийн банкны ................. дугаартай дансны хуулгууд зэрэг болно.
7. Шүүх нэхэмжлэгч Б.Э................ийн хүсэлтээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Г.о..............ос гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ ...Н.Ө................аас 300 000 000 төгрөгөөр хувийн сууц худалдан авахдаа 71 мкв талбай бүхий орон сууцыг 156000000 төгрөг, ланд круйзер маркийн аютомашиныг 60 000 000 төгрөг, бэлнээр 50882000 төгрөг, банкнаас 153000000 төгрөгийг зээл авч өгч 419882000 төгрөг болсон. Илүү төлсөн 438382000 төгрөгийг төлсөн... гэж тодорхойлсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ ...Б.Э.............тэй хувийн хаусаа 300 000 000 төгрөгөөр зарахдаа ................. машиныг 40,000,000 төгрөгөөр, 71 мкв 3 өрөө байрыг 140,000,000 төгрөгөт тооцож бэлнээр 45,000,000 төгрөг өгч, банкнаас орж ирсэн мөнгийг өөрийн зээлүүлсэн боловч гал тогооны тавилга, үлдэгдэл мөнгийг суутгал үлдсэнийг Б.Э.................т шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр надаас 9,682,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байсан. Өгсөн байсан мөнгө, төгрөг хасаагүй. Одоо 5,000,000 төгрөг дээр эвлэрч болно... гэж маргажээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Э................. нь Н.Ө..................аас гэх хувийн хаусыг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцохдоо төлбөрт өөрийн эзэмшлийн 71 мкв талбай бүхий орон сууц, ланд круйзер маркийн автомашиныг хувийн хаусны төлбөрт тооцуулан, бэлэн мөнгө болон Д.Г................с хүүтэй мөнгө зээлсэн мөнгийг тус тус оролцуулжээ.
Хэрэгт маргааны зүйл болсон Н.Ө.................хын өмчлөлийн хувийн хаусны улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй ч зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хариуцагч Н.Ө................хын өмчлөлийн гэх хувийн хаусыг 300 000 000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцож талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
4. Зохигчид дээрхи гэрээний дагуу төлбөрт тооцуулсан 71 мкв талбай бүхий орон сууц, ....................маркийн автомашиныг тооцсон үнийн дүн, бэлэн өгсөн мөнгөний дүн зөрүүтэй тайлбарлан маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй... гэж заасан бөгөөд хариуцагч Н.Ө.................. нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буйг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлож чадаагүй байна.
5. Нэхэмжлэгч Б.Э нь бэлэн 50882000 төгрөгийг хариуцагч Н.Ө................ад өгсөн гэх боловч хэрэгт авагдсан түүний эзэмшлийн банкны .................. дугаарын дансны хуулгаас үзэхэд хариуцагч Н.Ө...............ад 45782000 төгрөгийг шилжүүлсэн мөн ................ маркийн автомашиныг 60 0000 000 төгрөгөөр тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 40 000 000 төгрөгөөр тооцон ад өгөхөөр тохирсон гэж тайлбарласан тул хариуцагч Н.Ө.............хаас гаргуулах үнийн дүнгээс тус тус хасч тооцох нь зүйтэй байна.
6. Иймд хариуцагч Н.Ө.....................хаас 71 мкв 3 өрөө орон сууцыг 156000000 төгрөгөөр тооцон төлбөрт суутгасан гэж үзэн зөрүү төлбөрийг нэхэмжлэгч Б.Э........................д олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.Ө....................аас 18282000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 25038000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н.Ө................аас 307462 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514860 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н.Ө...................аас 18282000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э..................д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 25038000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч аас 307,462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 514,860 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА