Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 08

 

Ё.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй, *******ийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт гийн *******гийн нэхэмжлэлтэй,  ******* аймгийн сумын багийн ийн тоотод оршин суух, тоот регистрийн дугаартай, овогт т холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие хувиараа бизнес эрхэлдэг. Иргэн Д.ыг 2018 оноос эхлэн таньдаг болсон. аймгийн сумын уурхайд иргэн Д. бид хоёр тээвэр зуучийн компанитай тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. аймгийн сумын уурхайд нэг хашаанд байрлаж байсан учир тог татахаар кабелын утас худалдан авахаар тохиролцсон. Тог татахаар кабелын утасны үнийг нь тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсон. Надад Д.Өсөхбөяр нь хотоос миний дугаарын утас руу залгаад кабелын утас 4,200,000  гэж байна, фото зургийг нь usukhuu wechataas миний refl davaa чат руу зургуудыг явуулсан. Одоо хадгалагдаж байгаа болно. Улмаар Ё.******* би өөрийн ХААН банкны тоот данснаас иргэн Д.ын ХААН банкны тоот данс руу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 500,000 төгрөг 2 удаагийн шилжүүлгээр нийт 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл иргэн Д. нь 2018 оны 12 дугаар сард тогны кабель утсаа авчраад ажиллуулж байснаа 2019 оны 3 дугаар сард “кабелын утасны  үнэ 2,000,000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сард чамд буцааж өгнө” гэж хэлээд кабелын утсаа аваад явсан. Би иргэн Д.аас өнөөдрийг хүртэл 2,000,000 төгрөгөө нэхсэн боловч, удаа дараа шалтаг тоочсоор сүүлдээ утсаа авахгүй болсон тул шүүхэд хандлаа.

Иймд иргэн Д.аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Манай “” ХХК нь аймгийн сумын нутаг дэвсгэрт орших уулын баяжуулах Таяннуур уурхайтай гэрээ хийсний үндсэн дээр 2018 оны 8 дугаар сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Д. миний бие 2018 оны 9 дүгээр сард хотод ажлаар явж байхад Ё.******* гэдэг хүн над руу утсаар залган Д. ахаа манай компани уурхайд ажиллах гэж ирсэн чинь буудаг газар олддоггүй танай компанитай цуг бууяа, тогоо нийлж татъя мөнгөө тэнцүү хувааж төлье, би танай компанийн ажлыг хариуцаад байж байя гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. Кабель татах нийт зардлыг Ё.******* бид хоёр хувааж төлөхөөр тохирсон боловч Ё.******* надад ердөө 2,000,000 төгрөг өгсөн. 5,4*******,000 төгрөгийг 2 хуваахад 2,705,000 төгрөг болж байгаа. Ё.******* нь надад 2,000,000 төгрөг өгсөн ба 705,000 төгрөгийн зөрүүг 2018 оны ******* дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл арилжааны банкуудад мөрдөгдөж буй бизнесийн зээлийн зах зээлийн хүү болох сарын 2,3% хүүтэйгээр тооцож 2018 оны ******* дугаар сарын хүү 14,645.8 төгрөг, 11 дүгээр сарын хүү 16,215 төгрөг, 12 дугаар сарын хүү 16,215 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын хүү 16,215 төгрөг, 2 дугаар сарын хүү 16,215 төгрөг, 3 дугаар сарын хүү 16,215, 4 дүгээр сарын хүү 8,*******7.5 төгрөг нийт *******3,828.3 төгрөгийг хасуулах. Мөн Ё.******* нь манай кемп хариуцаж байх хугацаандаа 6 ханатай гэрийн 2 ширхэг шинэ дээврийг 800000 төгрөг, 12х20-той дугуй 1 ширхэгийг 680,000 төгрөг, 12х20-той обуд 6 ширхэгийг 300000 төгрөг нийт 1,780,000 төгрөгийн эд зүйлсийг хувьдаа завшиж эргүүлж өгөөгүй болно. Иймд хамтарч ажиллах хугацаанд учруулсан 1,780,000 төгрөгийн эд зүйлсийн хохирол болон кабелын зөрүү үнэ болох 705,000 төгрөг, хүү *******3,828.3 төгрөг, кемпийн ашиглалтын зардал 400,800 төгрөг нийт 2,989,628.3 төгрөгийн хохирлоос төлөгдсөн 2,000,000 төгрөгийг хасаж 989,628.3 төгрөгийн зөрүүд сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлттэй байна. Өөрийн биеэр надтай ирээд уулз. Төлбөр тооцоогоо хийе гэж удаа дараа хэлсэн боловч тооцоогоо хийгээгүй ба тооцоогоо нийлэх хүсэлт гаргавал миний  зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

            ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Д.аас кабель утасны үнэ 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.*******д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.*******д олгосугай гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Д., Ё.******* нар нь хамтарч бусдаас кабель утас худалдан авсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн худалдан авсан кабель утсыг салгаж авах боломжтой байтал энэ талаас шүүхээс дүгнэлт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл өөрийн худалдаж авсан зүйлийн үнийг яагаад бусдаас нэхэмжлэх болсон үндэслэл шаардлагаа тодорхойлоогүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар тодруулсангүй.

            Д., Ё.******* нарын хооронд үүссэн маргаанд шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч Д.т холбогдуулан кабел утасны үнэ 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “хамтарч ажиллах хугацаанд Ё.******* нь надад учруулсан хохирол нийт 2,989,628 өгөх ёстой” гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч Ё.*******, хариуцагч Д. нар нь аймгийн сумын нутагт тус тусын уурхайг ажиллуулж байх үедээ өөр өөрсдийн кемпэд цахилгаан татах, кабел утасны мөнгийг хувааж төлөхөөр тохиролцож худалдан авсан. Кабел утас худалдан авахад Ё.******* нь Д.ын Хаан банк дахь дугаарын данс руу 1500,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн.

Тухайн кабелын утсыг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл талууд ашиглаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д. утсыг бүгдийг нь аваад явсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Харин кабел утас авахад нэхэмжлэгч Ё.*******гийн хариуцагч Д.ын данс руу шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг буцааж өгөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Ё.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн Хаан банк дахь дугаарын данснаас хариуцагч Д.ын дугаарын данс руу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1500,000 төгрөгөөр 500,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгчээ.

Харин хариуцагч Д. нь өөрийн татгалзлаа “хамтарч ажиллах хугацаанд Ё.******* нь надад учруулсан хохирол 1,780,000 төгрөг, кабел утасны үнийн зөрүү 705,000 төгрөг, хүү *******3,828 төгрөг, кемпийн ашиглалтын зардал 400,800 төгрөг нийт 2,989,628 өгөх ёстой” гэж тайлбарласан боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй,  татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч “Д. нь нэхэмжлэгч Ё.*******гаас 2,000,000 төгрөг авч худалдан авсан кабел утсыг бүгдийг нь аваад явснаар нэхэмжлэлийн үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 гэх ерөнхий заалтыг баримталсан байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд хариуцагч Д. түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. *******  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн “492.1” гэснийг “492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж,  хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

                                  

                                                                                                          М.НЯМБАЯР