| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00347/И |
| Дугаар | 145/ШШ2024/00308 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 145/ШШ2024/00308
| 202******* оны 07 сарын 30 өдөр | Дугаар 1*******5/ШШ202*******/0030******* | Арвайхээр сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн .................... сумын ................. дүгээр багт оршин суух, .............. онд төрсөн, ............. настай, Б............ овгийн Л................ын Т....................ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн .............. сумын................ дугаар баг, ................. тоотод оршин суух, ............ онд төрсөн, ............ настай Б.............. овгийн Д................ийн У..................т холбогдох,
1100000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.У................ийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Т.................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.У....................т 202******* оны 01 дүгээр сарын 05-нд 1*******0000 төгрөг зээлсэн. Тэгээд цагаан сарын үеэр *******00000 төгрөг авсан. Одоо 1100000 төгрөгийн авлагтай. 1100000 төгрөгийг өгөхгүй байгаа. Одоо бүр утсаа ч авахгүй болсон. Иймд Д.У.............ээс 1100000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.У......шүүхэд гаргасан тайлбартаа: ын нэхэмжилсэн 1100000 төгрөгийг 202******* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Д.У................ээс 1100000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.У................ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1100000 төгрөгийг төлөх тухай тайлбар гаргасныг нэхэмжлэгч Л.Т....................... зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Т................ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1100000 төгрөгийг хариуцагч Д.У............... төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Д.У..............ээс 15*******75 төгрөг, орон нутгийн орлогын 1001000009*******1 тоот данснаас 15*******75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 309******* төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
*******. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА