Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 145/ШШ2024/00292

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 145/ШШ2024/00292

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн, .................. сумын ................ дугаар баг, ............... тоотод оршин суух,............. онд төрсөн, ........... настай, ........... овгийн, Ц...............ын Б..............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ............... сумын .................. тоотод оршин суух, ............. онд төрсөн, ............ настай, Б........ овгийн Б........... овогтой С..................д холбогдох,

Хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Т.О, хариуцагч Б.С, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.С холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 онд Б.С.................той танилцан улмаар .............. онд охин . төрсөн ..............охины маань төрсөн цагаас эхлэн бидний хооронд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй охин маань одоо 9 настай болсон. Хэсэг хугацаанд хамт амьдрах хугацаанд архи ч ууж зодож нүдэх асуудал их байдаг байсан. албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч охин маань эцэг Сандагдоржоор овоглож явдаг тул эцэг тогтоолгох шаардлага байхгүй. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй тус тусдаа амьдралтай болсон. Охин .............. нь миний асрамжинд эрүүл саруул өсөж сурч хүмүүжиж байгаа иймд охины маань миний асрамжид үлдээж эцэг Б.С...............оос тухайн бүс нутагт тогтсон амьжиргааны түвшингээр 18 нас хүртэл тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна. охиндоо тэтгэлэг сар бүр төлөөд явна. Ингэхдээ охиндоо данс нээлгэн тэрэндээ хугацаанд нь хийнэ гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Ц.Б дараах баримтуудыг гаргаж өгсөн: эхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт, ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, өрхийн эмчийн ............оны ..............дүгээр сарын.............ний өдрийн охин ........... эрүүл өсөж бойжиж байгаа нь үнэн болох тодорхойлолт, С.Б.................йн төрсний гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэлийн үндэслэлээ ...охин С.Б төрсөн охины маань төрсөн цагаас эхлэн бидний хооронд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй охин маань одоо 9 настай болсон. Хэсэг хугацаанд хамт амьдрах хугацаанд архи ч ууж зодож нүдэх асуудал их байдаг байсан..., хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагын талаар ...Миний бие нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.С нар нь 2014 онд танилцан дотносон бөгөөд тэдний дундаас 2015 оны 4 дугаар сарын 22-ны өдөр охин С.Б төрсөн болох нь зохигчдийн гаргасан тайлбар болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

4. Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь зөвшөөрсөн тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

 

5. Хариуцагч Б.С нь .............оны .........дугаар сарын ..........-ны өдөр охин С.Б.............ийн асрамжийн талаар маргаагүй тул шүүх С.Б............ийн шүүхэд гаргасан санал үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д ...эцэг, эх хүүхдээ....тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.С............... нь өөрийн хүүхдийг тэжээн тэтгэх үүрэгтэй тул хуульд заасан хэмжээгээр С.Б.......д оногдох хүүхдийн тэтгэлгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.С.................оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б...................т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ............... оны .............. дүгээр сарын ..............-ны өдөр төрсөн охин С.Б................г эх Ц.Б...............ын асрамжинд  үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин С.Б...............г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хүүхэд суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.С...........оос тэтгэлэг гаргуулан, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хариуцагч Б.С................оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б..............т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА