Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 104/ШШ2024/00412

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******, *******,*******т байрлах, ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* хаягт оршин суух, ******* овогт гийн д холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 612,814 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Г.гаас худалдан авах гэрээний үүрэгт 2024 оны 5 дугаар сарын байдлаар үүссэн төлбөр 608,314 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг нийт 612,814.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 612,814,84 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ТӨХК нь хариуцагч Г.д холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 612,814.84 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.г нэхэмжлэлийн шаардлага 612,814.84 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18,900 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох  худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 612,814.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 18,900 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 9,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.УРАНЗАЯА