| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00341/И |
| Дугаар | 145/ШШ2024/00333 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 145/ШШ2024/00333
| 202******* оны 08 сарын 09 өдөр | Дугаар 1*******5/ШШ202*******/00333 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: ******* аймгийн..................сумын ................. дүгээр багт оршин суух, ................ онд төрсөн, ........... настай, О............. овгийн Д...............йн А..............ийн хүсэлттэй,
Хөдөлмөр болон нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Д.А нь Хөдөлмөр дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Д.А шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Да...............н 5 дахь хүүхэд болж төрсөн боловч Д...... гэдэг хүнд үрчлэгдсэн. Би төрсөн эцэг Д................гаар овоглогдож иргэний үнэмлэх авсан. Гэтэл миний анхны хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр дээр овгийг маань ............. гэж бичигдсэн. Ингээд өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр дээрх овог зөрүүтэйн улмаас ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохиролд хүрээд байна. Иймд намайг дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 202******* оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 231100010015*******0 дугаартай регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 231100010015*******8 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ............... дугаартай болон .................. дугаартай лавлагаанууд, ******* аймгийн Эрүүлийг хамгаалах газрын 1990 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай тушаал, ******* аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 29 дугаартай захирамж, ******* аймгийн ******* сумын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/187 дугаартай албан бичиг, ............. дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ................. дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.
*******. Шүүх ******* аймгийн архивын тасгийн 202******* оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 189 дугаартай албан тоот, ******* аймгийн нийгмийн даатгалын газрын 202******* оны 08 дугаар сарын 07-ны өдрийн албан тоот, ******* аймгийн ******* сумын 202******* оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Б, Д.С нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.А нь Хөдөлмөр дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Д.А дараах үндэслэлээр шаардах эрхээ ...овгийг минь үрчилж авсан эцгээр бичснээс хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэр зөрчилтэй болсон... гэж тодорхойлон тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
*******. Хүсэлт гаргагч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр ................ дугаартай регистрээ ........... болгон өөрчилж регистрийн дугаар өөрчилсөн бүртгэлд бүртгүүлжээ.
............ дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон .............дугаартай хөдөлмөрийн дэвтэр дээр түүнийг овог, нэрийг Д...............н овогтой А............ гэж бичигдсэн бөгөөд .нь хүсэлт .............гаргагч Д.А..................ийн үрчилж авсан эцэг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 231100010015*******8 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
5. Иймд хүсэлт гаргагч Д.А.................ийг дугаартай нийгмийн даатгалын болон ................ дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч болох нь түүний иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 231100010015*******0 дугаартай регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2023 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 231100010015*******8 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №............... дугаартай болон №............ дугаартай лавлагаанууд, гэрч Б.Б, Д.С нарын гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагч Д.А.................т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар О. ..........овгийн Да...............ийн А...............ийг дугаартай нийгмийн даатгалын болон ................. дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА