Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00256

 

 

 

 

 

2024 оны ******* сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2024/00256

******* аймаг

 

Зохигчдийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: ******* аймгийн .................. сумын .................. дугаар баг, ................... тоотод оршин суух, ...................онд төрсөн, ............... настай, Б.............. овгийн Г...............ын Ү.............ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* аймгийн ....................дугаар багт оршин суух, ..... онд төрсөн, .... настай, Х..... овгийн Т......ын П......ид холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Г.Ү, хариуцагч Т.П нарын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Г.Ү, Т.П нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр эхнэр, нөхрийн харьцаагаа сэргээж цаашид урьдын адил хамтын амьдралаа үргэлжлүүлж, үр хүүхдээ хамтран өсгөж хүмүүжүүлэхээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Г.Ү нь Хариуцагч Т.П................ид холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 145/ШЗ2023/00523 дугаартай захирамжаар Г.Ү...............ын нэхэмжлэлтэй, Т.П................ид холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаатай түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Зохигчид тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр цаашдын хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрч 2024 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн 124 дугаартай Эвлэрлийн гэрээ-г байгуулсан байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 1******* дугаар зүйлийн 1*******.3-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г.Ү...............ын нэхэмжлэлтэй, Т.П...............ид холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Т.П...............оос 70200 төгрөг, орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас 702000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА