| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00348/И |
| Дугаар | 145/ШШ2024/00331 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 145/ШШ2024/00331
| 2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 14*******/ШШ2024/003 | ******* сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ..............сумын ............баг, .........тоотод оршин суух, ......төрсөн, ..........настай, Х..........овгийн Б...н Б....н нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймгийн ..............сумын ............баг, .........тоотод оршин суух, ......төрсөн, ..........настай, С..........овгийн Г...н Д...д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Б.................ын гаргасан хүсэлтийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б.............ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Д..............д холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай нэхэмжлэгч Б.Б.................ын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б.Б..................ын нэхэмжлэлтэй Г.Д...............д холбогдох Хүүхдийн асрамж тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Б.......... татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний *******0 хувь болох 3*******100 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Б...................д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА