Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 145/ШШ2024/00301

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 14*******/ШШ2024/00301

******* сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн .............. сумын............... дугаар баг, .............. тоотод оршин суух,........төрсөн,..........настай,.........Б........Э..ийн Э...нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* аймгийн ................ сумын ............. дугаар баг, ................ тоотод оршин суух, ............. онд төрсөн, ........... настай, Б........... овгийн С............ын Д..............д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Э.Э............ын гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 2024 оны 07 дугаар сарын 02-нд ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нөхөр С.Д өөрийн хүсэлтээр Улаанбаатар хотод архины эмчилгээнд хамрагдаж байага тул энэ удаад нөхөртөө боломж олгож 6 хүүхдээ, ар гэрээ бодож нэхэмжлэлээ буцаан авахыг хүсч байна. Миний зүгээс нөхөртөө гомдол санал байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э.............ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Д.............ид холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр харилцан тохирч эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай нэхэмжлэгч Э..............ын гаргасан хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Э.Э................ын нэхэмжлэлтэй С.Д.............д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгний *******0 хувь болох 3*******100 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Э.Э..............д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА