Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2024/00416

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монголын хөрөнгийн биржийн ******* аймаг дахь салбар болох *******ын пүүсэд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан боловч хөдөлмөрийн дэвтрээс өөр баримтгүй орсон, гарсан тушаал олдохгүй, тушаалгүй бол ганц хөдөлмөрийн дэвтрээр ажилласан байдал тогтоох боломжгүй хэмээн нийгмийн даатгалын байцаагч хэлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  2..Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

2.2 Нийслэлийн архивын газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 395 дугаартай Тус архивт ******* ХХК-ийн баримт хадгалагддагүй тул Б.*******д лавлагаа олгох боломжгүй гэх албан бичиг (хх-ийн 04 хуудас)

2.3 Үндэсний архивын газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 667 дугаартай ******* ХХК-ийн баримт шилжиж ирээгүй тул Б.*******д холбогдох баримт гаргаж өгөх боломжгүй.. гэх албан бичиг (хх-ийн 05 хуудас)

2.4. Налайх дүүрийн*******ны Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б.******* тус хорооны*******од оршин суудаг нь үнэн тухай албан бичиг (хх-ийн 06 хуудас)

2.5. ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр олгосон Б.*******гийн ажиллаж байсан Дархан уул аймгийн Брокер хөдөлмөрийн бирж нь Шимтгэл төлөлтийн тайлангаар 1992, 1993, 1994 онд цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсныг тодорхойлов.. гэх тодорхойлолт (хх-ийн 07 хуудас)

2.6 Нэхэмжлэгч Б.*******гийн нэр дээрх 105778 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 8 хуудас ар тал)

  2.7 ******* ҮЦХ ХХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/3 дугаартай .. Б.******* нь 1991-2000 оны хооронд МХБ-н гишүүн ******* ХХК-д үнэт цаасны арилжааны дилерээр ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт (хх-ийн 12 хуудас)

2.8 Нэхэмжлэгч Б.*******гийн цэргийн алба хаасан тухай лавлагаа (хх-ийн 20 хуудас)

2.9 Дархан Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 288 дугаартай ******* ҮЦК ХХК-ийн баримт шилжиж ирээгүй тул Б.*******д холбогдох баримт гаргах боломжгүй тухай лавлагаа (хх-ийн 23 хуудас)

2.10 Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 25 хуудас)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

 

Гэрч *******гийн гийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би Би ******* ҮЦК ХХК-д 1991-2000 он хүртэл дилерээр ажилласан, Б.******* мөн энэ хугацаанд ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 09-10, 18-19 хуудас),

 

Гэрч  ын  2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би Би ******* ҮЦК ХХК-д 1991-2000 он хүртэл дилерээр ажилласан, 2006 оноос захирлаар нь ажилласан, Б.******* мөн энэ хугацаанд ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 11-12, 33-34 хуудас) зэрэг баримтууд байна.

 

3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг. 

 

Нэхэмжлэгч Б.******* нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Монгол хөрөнгийн биржийн ******* ҮЦК ХХК-д диллерээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан эрхийхээ хүрээнд хэрэгт нэмэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн ба нэхэмжлэгчийн нэр дээрх 105778 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдсэн байдал, гэрчүүдийн мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбартай тохирсон байдал, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр олгосон Б.*******гийн ажиллаж байсан Дархан уул аймгийн Брокер хөдөлмөрийн бирж нь Шимтгэл төлөлтийн тайлангаар 1992, 1993, 1994 онд цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрийн санд төлж байсныг тодорхойлсон тодорхойлолт зэргийг баримтаар үнэлж байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

  Харин үлдэх хугацаанд ажилласан байдлыг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлээс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 1988 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт ийн г 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нийтийн ахуй үйлчилгээний Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 1988 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА