Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2024/00142

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр                                                Дугаар 150/ШШ2024/00142

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* хот, ******* дүүрэг, ..... хороо, ....... тоотод байрлах ................. ХХК-ны (РД.................6) нэхэмжлэлтэй ............ аймаг, .............. сум, ............ дугаар баг, ................... тоотод оршин суух иргэн .......... овогт ..................... (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 996,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

................” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 ..................... нар нь тус компаниас 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 16-00006758 тоот зээлийн гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг, 3.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, автомашин барьцаалсан зээл авсан бөгөөд зээл, хүүний эргэн төлөлтийг cap бүр төлж 2022 оны 02 дугаар сарын 03-ний өдөр дуусгах байсан. Гэвч .............. ................. нар нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба утсаа авдаггүй, хаягаар очиход хаалгаа тайлдаггүй байсаар өдий хүрсэн.

. ..............нь зээл авснаас хойш нийт 3.521.521 төг төлөлт хийсэн.

2024 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар ....................... нь үндсэн зээлийн үлдэгдэл 410.680 төгрөг, хүү 350.696 төгрөг, алданги 205.340 төгрөг. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн 50 хувиар тооцсон. .............-******* сумруу бензин 30.000 төгрөг Нийт 996.716 төгрөгийг ............... .............. гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ...........н шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний би ................. нь ................... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 996,716 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 498,358 төгрөг, 2024 оны 08 дугаар 20-ний өдөр 498,358 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“...................” ХХК-нь ..................... зээлийн гэрээний үүрэгт 996,716 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Чинчулуун нь “................. ..........” ХХК-ний нэхэмжилж буй 996,716 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 498,358 төгрөг, 2024 оны 08 дугаар 20-ний өдөр 498,358 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 19 дүгээр хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27752 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .................. төлөх улсын тэмдэгтийн хураамж 27752 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “...............” ХХК-ний нэхэмжлэлтэй ................... холбогдох зээлийн гэрээний үүрэг 996,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27752 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, . ...............улсын тэмдгтийн хураамжид 13876 төгрөг, орон нутгийн орлогоос 13876 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.......................” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА