| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00397/И |
| Дугаар | 145/ШШ2024/00334 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 145/ШШ2024/00334
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 145/ШШ2024/00**************4 | Арвайхээр сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: ******* аймгийн .............******* дугаар багт оршин суух, ..........төрсөн, ...настай, .........овгийн Ж..........О....ийн хүсэлттэй,
Ш.Д................эй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ж.О нь Ш.Д.............тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Хүсэлт гаргагч Ж.О шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би Ш.Д...............тэй 2010 оны 01 дүгээр сарын 16-нд танилцаж, 2012 оны 01 дүгээр сарын 20-нд нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Үүнээс хойш 12 жил хамт амьдарч байгаад 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бидний дундаас үр хүүхэд төрөөгүй. Өвөлжөө, хороо, бууц, хашаа хорооны гэрчилгээ Ш.Д.гийн............. нэр дээр байсныг миний нэр дээр шилжүүлэн авахад бидний хамтран амьдарч байгааг тогтоолгох шаардлагатай байгаа тул намайг Ш.Д.................тэй 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
*******. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Ш.Д...........ийн нас барсны гэрчилгээний хуулбар, ******* аймгийн ******* сумын Майхан багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын *******0-ны өдрийн №062*******7-2020/00051 дугаартай иргэний хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, №................ дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 202******* оны тооллого, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0*******-08/4040 болон 0*******-08/4041 дугаартай лавлагаа, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 0*******-08/4069 дугаартай лавлагаа, гэрч Ё.Ц, М.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ё.Ц.........., М.О............. нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ж.О................. нь Ш.Д...............тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч Ж.О нэхэмжлэлийн шаардлагаа ...Ш.Д.................тэй 2012 оноос хамт амьдарсан. Бидний ******* аймгийн ........... сумын ............... дугаар багт байдаг өвөлжөө, хаваржаа маань Ш.Д..................ийн нэр дээр байдаг бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл гэрлэлтийн баталгаагүйн улмаас шүүхэд хандаж байна... гэж тодорхойлж байна.
*******. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д........... овгийн Ш...............ийн Д нь 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр нас барсныг ............. тоот иргэний бүртгэлд бүртгэжээ.
4. Хүсэлт гаргагч Ж.Оэг нь Д...........овгийн Ш................ийн Д.тэй 20..............12 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан болох нь ******* аймгийн ******* сумын Майхан багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022, 202******* оны тооллого, Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Д.............й овгийн Ш..............гийн Д....... ........... овгийн Ж..............ын О................ нар гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаанууд, гэрч Ё.Ц, М.О нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Иймд хүсэлт гаргагч Ж.О...........ийг Д............. овгийн Ш..............гийн Д..........тэй 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагч Ж.О................гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-д зааснаар Х...............овгийн Ж...............н О............ийг 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 202******* оны 05 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэл Д............ овгийн Ш............ийн Д............тэй хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА