| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00306/И |
| Дугаар | 145/ШШ2024/00335 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 145/ШШ2024/00335
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 145/ШШ2024/00335 | ******* сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ...................... сумын ............... дугаар баг, ............. тоотод оршин суух, .......... онд төрсөн, ..............настай, Ю............ овгийн Б..............ын Д..................ийн хүсэлттэй,
А.Д.................г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Д нь А.Д..................д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн А.Д................г эрэн сурвалжлуулах-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч Б.Д................ шүүхэд гаргасан хүсэлтэндээ: А.Д................... нь Сонгинохайрхан дүүргийн ............ дугаар хороо, ............... тоотод байдаггүй нь Сонгинохайрхан дүүргийн 3******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байгаа тул А.Даваасүрэнг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, .............. оны ............ дүгээр сарын...............-ны өдөр төрсөн охин Д.Э............,........ оны ........... дугаар сарын ...........-ны өдөр төрсөн охин Д.Я.......... нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ******* аймгийн ******* сумын Нарны дөш өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтууд, ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11******* дугаартай тодорхойлолт гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх Сонгинохайрхан дүүргийн 3******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Д нь А.Д.г эрэн сур...............валжлуулах-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хүсэлт гаргагч Б.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...А.Д................г хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй... гэж тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А................ овогтой Д................. хаана оршин суугаа нь тодорхойгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 3******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Б.Д.................гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. А.............. овогтой Д........... /РД:................/ хамгийн сүүлд Улаанбаатар хотын .................дүүргийн ............. дугаар хорооны ................. тоотод оршин сууж байсан бөгөөд холбоо барих утас ................. болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч Б.Д.....................д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хүсэлт гаргагч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар А................ овогтой Д................ / РД:.................../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.................. овогтой Д.............. / РД.................../-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагчаас шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА