Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00320

 

 

 

 

 

2024 оны 0******* сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00320

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч:******* аймгийн .......... сумын ..................ын хүсэлттэй,

П.А.................г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нь П.А................ийг  эрэн сурвалжлуулах-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүхэд гаргасан хүсэлтэндээ:******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн иргэний П.А нь тус сумын Сум хөгжүүлэх сан-гаас 2012 оны 02 дуагар сарын 07-ны өдөр 2000000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж авсан боловч уг зээлийг гэрээнд заасан хугацааны дотор бүрэн төлж барагдуулаагүй. 2024 оны 07 дугаар сарын байрдлаар 23362*******0 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Гэтэл 2022 онд******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид материалыг хүргүүлсэн боловч хаягандаа оршин суудаггүй байхгүй байсан учир 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан. Иймд П.А.............ын хаана байгаа хаяг нь тодорхойгүй байгаа болохоор эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

3. Хүсэлт гаргагч байгуулагаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/10******* дугаартай итгэмжлэл,******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* 2022 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ,******* аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын улсын бүртгэлийн гэрчилгээ,******* аймгийн ******* сумын ******* 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/46 дугаартай захирамж,******* аймгийн ******* сумын ******* тамгын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн б/6******* дугаартай тушаал,******* аймгийн ******* сумын ******* 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/40 дугаартай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

   1. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д нь П.А..............ийг  эрэн сурвалжлуулах-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  2. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П................ овогтой А............. хаана оршин суугаа нь тодорхойгүй болох нь ******* сумын ******* дугаар багийн ******* 2022 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн 53 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. П............... овогтой А............. /РД:.............../ хамгийн сүүлд******* аймгийн ............ сумын ................ дугаар баг, ............тоотод оршин сууж байсан бөгөөд холбоо барих утас ............... болохыг дурдав.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д..... шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хүсэлт гаргагч өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар П............... овогтой А............../РД:.......... ................../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.................. овогтой А................ /РД:................/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагчаас шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА