Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 145/ШШ2024/00336

 

 

 

 

 

2024 оны 0******* сарын 09 өдөр

Дугаар 145/ШШ2024/00336

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: ******* ................. дүүрэг............. дугаар хороо, .....................гудамжинд байрлах .................ХХК-ийн хүсэлттэй,

 

Ш.Ц..................ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ............. ХХК нь Ш.Ц.......................аас зээлийн гэрээний үүрэг болох 913670*******,51 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан болов хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн Ш.*******ыг эрэн сурвалжлуулах-г хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ш........... овогтой Ц............. нь Өвөрхангай аймгийн ............. сумын ...........дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолтоор тус багт бүртгэлгүй болохыг тодорхойлсон тул Ш.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал, Хүний нөөц хариуцсан захирлын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн В/1511 болон 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/405 дугаартай албан тушаалын нэршилд өөрчлөлт оруулах тухай тушаал, 201******* оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №.................. дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 201******* оны дугаартай цалингийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хяналтын тайлан, мэдэгдэх хуудас, Ш.Ц......................ын дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   1. ............. ХХК нь Ш.Ц.................ыг эрэн сурвалжлуулах-г хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  2. Хүсэлт гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нэхэмжлэлийн шаардлагаа Ш.Ц..............аас зээлийн гэрээний үүрэг 913670*******,51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй... гэж тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш............. овогтой Ц.......... хаана оршин суугаа нь тодорхойгүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 45 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Ш........... овогтой Ц............./РД:............../ хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн .............. сумын ............. дугаар багийн .............. тоотод оршин сууж байсан бөгөөд холбоо барих утас.................... болохыг дурдав.

5. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М..................д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11*******, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ш................ овогтой Ц................ /РД:ЙО ..................../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш................ овогтой Ц............ /РД:ЙО .............../-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 5******* дугаар зүйлийн 5*******.3-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 90937 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулан ..............нд буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА