| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00342/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01471 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01471
| 2024 оны 08 сарын 2 өдөр | Дугаар 145/ШЗ2024/01471 | сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ******* хотын ................. дүүргийн ............ дугаар хороо, орхон . тоото.............д оршин суух, ............. онд төрсөн, .......... настай, ............. овгийн Д..............ийн О............гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ........... сумын ......... дугаар баг, ............. тоотод оршин суух, . ..............онд төрсөн,............... настай, . .................овгийн Д..........ын Д..................д холбогдох,
Гэрлэлт цуцлууж, хүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Д.Д..................тай танилцаж 2005 онд гэрлэлт бүртгүүлж ............. онд хүү ................ /./, ................ онд ..............охин Д............... /................/, ............... онд хүү Д.А...... /./ нарыг төрүүлсэн. ............. оны ........... дугаар сарын ..............-ны өдөр хүү Д.Д.ыг зуурдаар............ алдсан. Охин Д.Э............. ******* хот Баянзүрх дүүрэг, Урлаг Урлан дугаар ангид суралцаж байна. Хүү Д.А............ нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ангид тус тус суралцаж байна. Хариуцагч Д.Д............... нь хамтран амьдарснаас хойш эхний жилүүдэд эв найртай зан харилцаатай байсан. Анх танилцахдаа л архи уудаг байсан ба архи уусан үедээ охин Д.Э, хүү Д.Д нарыг ёс бус үгээр харааж, хэрцгий харьцаж, сэтгэл санааны шаналал үүсгэдэг байсан. Мөн надтай ч адилхан догшин авирлаж, харгис хэрцгий харьцаж байсан нь удаа дараа болсон тул бид 2022 оноос тус тусдаа амьдрах болсон. Хариуцагч Д.Д...........гийн хүчирхийлэл дарамтаас болж хүүхдүүдийн хүмүүжил ёс суртахуунд ноцтой хохирол учирч болзошгүй байна. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулж охин Д.Э, хүү Д.А нарыг өөрийн асрамжинд авах хуулийн дагуу тэтгэлэг тогтоолгох 202 оны малын А дансанд тоологдсон 580 толгой малаас надад болон хоёр хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Д.Д...................д холбогдуулан Гэрлэлт цуцлууж, хүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлдээ хариуцагч Д.Д...........г ******* аймгийн сумын ......дугаар баг, ............... тоотод оршин суух гэж тодорхойлсон боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй нь ............. сумын дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
Дээрхи байдал нь хариуцагчийг шүүхэд дудан ирүүлэх хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 65.1.9-т заасан нөхцөл өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 65.1.9-т зааснаар Д.О..............гийн нэхэмжлэлтэй, Д.Д..................д холбогдох Гэрлэлт цуцлууж, хүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА