| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00621/И |
| Дугаар | 104/ШШ2024/00418 |
| Огноо | 2024-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 104/ШШ2024/00418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,******* хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.*******а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******а шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн *******ын ******* нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1982 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж, 1985 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл тус нэгдэлдээ тасралтгүй малчнаар ажилласан. хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бүрэн бичигдээгүй тул холбогдох баримтад үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.*******а эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2..Хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 03 хуудас)
2.2 Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 04-16 хуудас)
2.3 Төв аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 401 дугаартай Д.*******ад лавлагаа олгох боломжгүй тухай тодорхойлолт (хх-ийн 16а хуудас)
2.4 Төв аймгийн *******ын Монгол ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаалын хуулбар (хх-ийн 17 хуудас)
2.5 Төв аймгийн *******ын Монгол ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар Тэтгэмж, чөлөө, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт (хх-ийн 18-19 хуудас)
2.6 Цэргийн албан хаасан тухай Тагнуулын тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 08/1980 дугаар албан бичиг (хх-ийн 21 хуудас)
2.7 Налайх дүүргийн******* хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 263 дугаар албан бичгээр олгосон Д.*******а оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт (хх-ийн 22 дугаар хуудас)
2.8 Үндэсний архивын газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай ******* нэгдлийн баримт шилжиж ирээгүй тул Д.*******ад холбогдох баримт гаргаж өгөх боломжгүй.. гэх албан бичиг (хх-ийн 24 хуудас)
2.9 Баярын бичиг, холбогдох баримт (хх-ийн 25-29 хуудас)
2.10 Нэхэмжлэгчийн нэр дээрх ХААТР-1 маягт (хх-ийн 49 хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан
Гэрч ын гийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би ******* нэгдэлд 1965-1991 он хүртэл нягтлан бодогчоор ажилласан, Д.*******а 1979-1982, 1986-1991 он хүртэл хоньчноор ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-н 37-40, 51-53 хуудас),
Гэрч ын ын 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хууль сануулан өгсөн мэдүүлэгт ... Би ******* нэгдэлд 1959-1991 он хүртэл саальчнаар ажилласан, Д.*******а 1979-1982, 1986-1991 он хүртэл хоньчноор ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг, түүний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-ийн 30-36, 54-56 хуудас) зэрэг баримтууд байна.
3.Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг.
Нэхэмжлэгч Д.*******а нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал, мөн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Төв аймгийн *******ын Монгол ******* нэгдэлд хоньчин, ногоо бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан эрхийхээ хүрээнд хэрэгт нэмэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн ба Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, баярын бичиг, гэрчүүдийн мэдүүлэг нэхэмжлэгчийн тайлбартай тохирсон байдал, Төв аймгийн *******ын Монгол ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай тушаалын хуулбар, Төв аймгийн *******ын Монгол ******* нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар Тэтгэмж, чөлөө, ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хавсралт зэргийг баримтаар үнэлж нэхэмжлэгч Д.*******ыг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд хоньчноор, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөн нэгдэлд хоньчин, ногоо бригдад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин үлдэх буюу 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь нэхэмжлэгч энэ хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, энэ хугацаанд ажилласан гэх баримт байхгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт *******ын *******ыг Төв аймгийн *******ын Монгол ******* нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд хоньчноор, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин, ногоо бригадад ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацааны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА