Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 104/ШШ2024/00419

 

 

Зохигчдын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт оршин суух, ******* овогт *******ын *******

 

Хариуцагч: *******, ******* хороо, тоот хаягт оршин суух, овогт ын *******

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Г.******* нь 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж авсан. Зээлсэн мөнгөө одоо болтол өгөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү ...... гэжээ.

 

Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. уг мөнгөний талыг О.******* хариуцагч ёстой, гэхдээ нэгэнт би нэхэмжлэгчтэй ярьсан болохоор өөрөө хувааж төлөхөөр эвлэрье гэв.

 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тус мөнгийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлголоо ... гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөө 2 хувааж буюу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.*******д бүрэн төлж, нэхэмжлэгч уг төлөх хугацааг хүлээн зөвшөөрч маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцсэн байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигч шүүх хуралдааны явцад маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого болгож, тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгов.

 

 Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

Хариуцагч Г.******* нь шүүх хуралдааны явцад уг мөнгөний тал хувийг О.******* 2,500,000 төгрөгийг төлөх ёстой хэмээн тайлбар гаргасан боловч хэргийн хариуцагч нь О.******* биш тул уг асуудлаар О.*******од холбогдуулан тусдаа нэхэмжлэл гаргахаа илэрхийлсэн болно.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******н нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох зээл 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг 2 хувааж буюу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгөөр нэхэмжлэгч Д.*******д бүрэн төлж барагдуулахаар зохигч маргаан бүхий асуудлаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого болгож, 94,950 төгрөгийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагч Г.*******оос гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА