Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 104/ШШ2024/00422

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч:  *******, ******* хороо, *******, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, ******* хороо, ******* дугаар гудамж, од оршин суух, овогт ын ад холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,331,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. хариуцагч З. нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн БГ Гэрэгэ тооцооны төвтэй №ЗГ/ тоот зээлийн гэрээ болон №БГХ/ тоот барьцааны гэрээ байгуулан 1,999,600 төгрөгийн Лизингийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр *******-ийн СБ Бага тойруу тооцооны төвтэй № тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 5,100,000 төгрөгийг цалингийн зээлийн жилийн 20,4 хувийн хүүьэй 36 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөн тул №ЗГ/ тоот болон № тоот гэрээнүүдийн үүрэгт үндсэн гэрээний үүрэгт 701,314 төгрөг, хүүгийн төлбөрт 527,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 70,789 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг нийт 1,331,300.9 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би *******-ийн нэхэмжилсэн 1,331,300.9 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч З.аас зээлийн гэрээний үүрэгт 1,331,300.9 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 1,331,300.9 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 36,250 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,125 төгрөгийг улсын төсвөөс, 18,125 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч З. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 12******* зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,331,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,250 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 18,125 төгрөгийг улсын төсвөөс, 18,125 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч З. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА