| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00614/И |
| Дугаар | 104/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 104/ШШ2024/00426
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******, *******, , ******* ******* тоот хаягт байрлах, *******,*******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: , , , од оршин суух, овогт ийн д холбогдох
Цахим зээлийн гэрээний үүрэгт 5,889,956 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А. нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2023 оны 3 дугаар сарын 0-ны өдөр - дугаар, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн -22384 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн - дугаар, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн - дугаар, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн - дугаар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн - дугаар Цахим зээлийн эрх нээлгэх гэрээнүүдийг цуцалж, хариуцагч А.ээс үндсэн зээл 4,183,440.44 төгрөг, зээлийн хүү 1,592,606 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,909 төгрөг, нотариатын зардал 44,000 төгрөг, нийт 5,889,956.52 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******,*******-ийн нэхэмжилсэн 5,889,956.52 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******,******* нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,889,956.52 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 5,889,956.52 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 109,189 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 54,594 төгрөгийг улсын төсвөөс, 54,594 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч А. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,889,956.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 109,189 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 54,594 төгрөгийг улсын төсвөөс, 54,594 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******,*******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА