Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01297

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01297

Арвайхээр сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: ******* хот, ...................дүүрэг, ............... дугаар хороо, ............ байранд байрлах .............. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ........ сумын............... дугаар баг, ............. гэх газар оршин суух, ............. онд төрсөн, ........... настай, Н............н Н.............т холбогдох,

68907******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ........... овогтой Н...... нь манай кампанитай 202******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ТЕМТЕСН-4 үйлчилгээний №............... тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд LITE-58 ROUTER8 VOO болох сүлжээ хүлээн авагч 464000 төгрөгний төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр .................. ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээг хэрэглэгчид хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд: 2024 оны 06 дугаар сарын -ны байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. 202******* оны 05, 06 дугаар сарын үйлчилгээний төлбөр 22257******* төгрөг, төхөөрөмжийн төлбөр: 464000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2500 төгрөг, нийт 68907******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  ............... ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н....................т холбогдуулан 68907******* төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Н.Н..................рын оршин суух хаягийг ******* аймгийн ....... сумын ........... дүгээр баг, .................. тоотод оршин суудаг гэж тодорхойлсон боловч хариуцагч Л.Халтар нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь ******* аймгийн Арвайхээр сумын дугаар багийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ...Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасны дагуу .............ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н................т холбогдуулан 68907******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Н..................т холбогдох 68907******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 төгрөгийг орон нутгийн орлогын 00000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА