Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01472

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 145/ШЗ2024/01472

******* сум

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: ******* хотын ................. дүүргийн ................. дүгээр хороо, ............... давхарт байрлах .............. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ................ сумын ........... дүгээр баг, ................. тоотод оршин суух, ............... онд төрсөн, ............ настай, ............ овгийн Н...............ын М.................д холбогдох,

Зээлийн гэрээний үүэг болох 1461873.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.М нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар *******4**************00 төгрөгийг жилийн 35.3 хувь буюу сарын 2.*******4 хувийн хүүтэй нийт 18 сарын хугацаатай зээл авсан. нь ............ дугаартай зээлийн гэрээний *******4**************00 төгрөгийг одоог хүртэл бүрэн төлж барагдуудаагүй байдаг. Манай байгууллагын зүгээс зээлдэгч Н.М.............ээс удаа дараа шаардсан утсаар холбогдож гэрээнд заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөлгүй 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр 8*******4 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу ....хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлдэгч Н.М..............гээс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар төлөгөөдгүй байгаа үндсэн зээийн үлдэгдэл 681012.42 төгрөг, зээлийн хүү 601*******82.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166878.75 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 12000 төгрөг, нийт 1461873.35 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч ................. ХХК нь хариуцагч Н.М...............д холбогдуулан Зээлийн гэрээний үүэг болох 1461873.35 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч .................. ХХК нь нэхэмжлэлдээ хариуцагч Н.М..............г ******* сумын ........... дүгээр баг, ........... тоотод оршин суух гэж тодорхойлсон боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь ******* сумын ******* дүгээр багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.

Дээрхи байдал нь хариуцагчийг шүүхэд дудан ирүүлэх хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.*******-т заасан нөхцөл өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.*******-т зааснаар ................. ХХК нь хариуцагч Н.М.............нд холбогдуулан Зээлийн гэрээний үүэг болох 1461873.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3833*******.*******7  төгрөгийг орон нутгийн орлогын 100100000*******41 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА