| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00377/И |
| Дугаар | 145/ШЗ2024/01475 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 145/ШЗ2024/01475
| 2024 оны ******* сарын 23 өдөр | Дугаар 14/ШЗ2024/0147 | ******* сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ................ сумын ................ дугаар баг, ................. тоотод оршин суух, ................ онд төрсөн, ............ настай, . ...........овгийн Д.........ийн Ж...................ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ............... сумын ................ дугаар баг, ................... тоотод оршин суух, ............. онд төрсөн,........... настай, ............... овгийн Л..............ийн М...................д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.М...............тай 2004 онд танилцаж 200 оны 8 дугаар сард гэр бүл болсон. 2009 онд гэр бүлээ батлуулсан. ........... онд хүү ........... төрсөн. Манай нэг хүүхэд одоо насанд хүрсэн. Хамтран амьдрах хугацаанд Л.М.нь мана.........й ажлын газрын эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, дотно харилцаанд орж намайг 2022 оны сараас эхлэн гэрээс хөөж, элдэв муухай хэл амаар доромжилж дарамт шахалт үзүүлж сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан. Аргагүйн эрхэнд 2022 оны 06 сараас тусдаа амьдарч эхэлсэн. 2020 онд нуруун дээр мэнгэ гарч оногшлуулахад мэнгэний хорт хавдар 4-р шатандаа байна гэж оношлогдсон. 2020 онд нуруунд, 2023 онд тархиндаа 2 удаа хагалгаанд орсон. Химийн тарианд 4 удаа, химийн эмчилгээнд 36 удаа орж байна. Энэ хугацаанд Л.М.............. нь нөхрийн үүргээ гүйцэтгээгүй. Намайг хүү М.М...........тэй уулзуулдаггүй. Намайг гэртээ очиход ээжийгээ хөөгөөд явуул, битгий оруул гэх мэтээр хүүхдийг дарамталдаг. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Л.М............... нь хүнд өвчтэй үед дэмжиж туслах байтал гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж дарамт шахалт үзүүлж байгаад гомдолтой байна. Би 17 жил хамт амьдахдаа өөрийн цалин олсон бүх орлогоо гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан. Бид 2021 онд ******* аймгийн ******* сумын ........... дугаар баг, ............ тоотод 4.8 м2 өрөө байр худалдаж авч байсан. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, дээрх дундын эд хөрөнгөөс надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж.......... нь хариуцагч Л.М................д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ж............. нь нэхэмжлэлдээ хариуцагч Л.М............г ******* аймгийн ******* сумын дугаар баг, 42--4 тоотод оршин суух гэж тодорхойлсон боловч хариуцагч Л.М............. нь Чингис хаан агаарын замын боомтоор 2024 оны 07 дугаар сарын 1-ны өдөр улсын хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн 2-4в/4871 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Дээрхи байдал нь хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-т заасан нөхцөл өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш бий болсон тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тодорхой болгосны дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-т зааснаар Д.Ж........... нь хариуцагч Л.М..........д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Ы
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА