Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00323

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00323

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: ******* аймгийн .................. сумын .................. дугаар баг, Ховд.................. тоотод оршин суух, . ................онд төрсөн, ............... настай, ............. овгийн Ё..............н Х..............ийн хүсэлттэй,

 Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ё.Х............, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ё.Х........ Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч Ё.Х................ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 онд Дархан хотын усны аж ахуйн техниккомыг төгссөн ч мэргэжлээр ажиллах ажил байхгүй байсан учраас ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй дотуур байрны туслах тогоочоор ажилд орсон. 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байгаад шууд холбоонд залгагчаар ажилд орсон. Тухайн үед ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт байгаа ч тушаал, баримт, цалингийн цэс олдохгүй байгаа. Олдсон баримтуудаа нотариатаар батлуулж хэрэгт өгсөн. Тэтгэвэрт гарах хугацаа маань болчихоод гарах гэтэл ажилласан гэсэн тушаал олдохгүй байгаа учраас ажиллаж байсан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд намайг ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй дотуур байранд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж *******0200 төгрөг төлсөн баримт ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмжийн хуудас, №.................. дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 оын 9, 10 сар, 1990 оны 1-6 сарын цалингийн тооцооны хүснэгтүүд зэрэг болно.

  5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.А..............., Ч.О............. нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ё.Х.............. нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2. Хүсэлт гаргагч Ё.Х................ нь шаардах эрхээ ...анх ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй болсон... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Ё.Х............... ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй дотуур байранд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 1989 оны 9, 10 сар, 1990 оны 1-6 сарын цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрч Б.А, Ч.О нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагч Ё.Х...........г ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй дотуур байранд 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсныг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

  6. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ............ овгийн Ё.............ийн Х..............г ******* аймгийн ******* сумын сургуулийн дотуур байранд 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл туслах тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА