Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00321

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00321

******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймгийн ............... сумын .................дугаар баг, Онги ............... дугаар гудамж .................. тоотод оршин суух, .............. онд төрсөн, ................ настай, . ................овгийн Л.................ын Л.ын хүсэлт...................тэй,

Б.Д................ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Л.Л..... нь Б.Д.................н ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л.............. шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Б.Д......... нь ******* аймгийн Богд сумын 6 дугаар багийн эмчээр ажиллаж байгаад 2012 онд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон. Гэвч 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Богд сумын 6 дугаар багт багийн эмчээр ажилласан байдал нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдоогүй хохиролд хүрээд байна. Иймд Б.Д................г ******* аймгийн Богд сумын 6 дугаар багт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай зөвлөмжийн хуудас, итгэмжлэл, Өвөрханга аймгийн Богд сумын Засаг даргын тамгын газрын 2024 он  02 дугаар сарын 08-ны өдрийн 2/12 дугаартай тодорхойлолт, ******* аймгийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 784 дугаартай архивын лавлагаа, №............. дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Р.Ё, Б.С нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Р.Ё, Б.С  нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Л.Л.................в нь Б.Д................ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Л.Л...............в дараах үндэслэлээр шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй ... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Б.Д.......... нь ******* аймгийн Богд сумын 6 дугаар багт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эмчээр ажиллаж байсан болох нь ******* аймгийн Богд сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2/12 дугаартай архивын лавлагаа, ******* аймгийн архивын тасгийн 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 784 дугаартай архивын лавлагаа, гэрч Р.Ё., Б.С. нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

5. Иймд хүсэлт гаргагч Б.Д...................г ******* аймгийн Богд сумын 6 дугаар багт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эмчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л............. өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар ................ овгийн........... .гийн Д..............г ******* аймгийн Богд сумын 6 дугаар багт 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА