Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 145/ШШ2024/00316

 

 

 

 

 

202******* оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1*******5/ШШ202*******/00316

Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэл гаргагч: ******* аймгийн ................ сумын ............... дүгээр баг, ...............дугаар гудамж,............... .......... тоотод оршин суух, .............. онд төрсөн, .............. настай, ............ овгийн П............ийн Э..............ын хүсэлттэй,

 Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. П.Э....................Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч П.Э................. шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй болсны улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 202******* оны 6 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийн хуудас, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 202******* оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/112, 1/111 дугаартай тодорхойлолтууд, №................ дугаартай хөдөлмөрийн дэвтэр, С..........ийн Д...............ийн төрсний гэрчилгээний хуулбар, ******* аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай, 1991 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 231 дугаартай тушаал, түүний хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 28-ны 232 дугаартай тушаал, 1992, 1993, 199******* онуудын цалингийн тооцооны хүснэгт, гэрч , нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, ******* аймгийн ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн их эмчийн 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай, 199******* оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай, 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тушаалууд, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 199******* оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3******* дугаартай тушаалын хуулбарууд зэрэг болно.

  5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр А.Б.............., Ц.О................ нараас гэрчийн мэдүүлэг авсан.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. П.Э................ нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

2. Хүсэлт гаргагч П.Э................. нь шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэйн улмаас зөрчилтэй болсон... гэж тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

*******. Хүсэлт гаргагч П.Э.........................нь ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсан болох нь ******* аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаартай, 1991 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 231 дугаартай тушаал, түүний хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 28-ны 232 дугаартай тушаал, 1992, 1993, 199******* онуудын цалингийн тооцооны хүснэгт, гэрч А.Б., Ц.О............... нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, ******* аймгийн ******* сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн их эмчийн 1991 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай, 199******* оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай, 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаартай тушаалууд, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 199******* оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3******* дугаартай тушаалын хуулбарууд зэргээр тус тус нотлогдож байна.

5. Иймд хүсэлт гаргагч П.Э................ыг ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсныг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

  6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагч П.Э.....................д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б............ овгийн П.............ийн Э................ыг ******* аймгийн ******* сумын хүн эмнэлэгт 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 199******* оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бага эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА