| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00126/И |
| Дугаар | 150/ШШ2024/00139 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 150/ШШ2024/00139
| 2024 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 150/ШШ2024/00139 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* хот, ******* дүүрэг, .... дугаар хороо, ........., ........... давхарт байрлах “...............” ХХК-ний (РД:...........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ******* сум, ........ дугаар баг, Дөмбөн 0 тоотод оршин суух иргэн ................... (РД:...................) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,364,491.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
“....................” ХХК-ний гүйцэтгэх захирал .................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь 2023 оны 10-р сарын 04-ний өдөр иргэн ................ ........., .............. дүүргийн, .......-р хороо, ........-р хороолол ............ өргөн чөлөө гудамж, ........-р байр ........... тоот хаягтай 1 өрөө 34мкв орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож №Х723/509 дугаар бүхий Иргэний хуулийн 287.1-д заасан "Орон сууц хөлслөх гэрээ"-г байгуулсан байдаг.
Тухайн үед хөлслүүлэгч нь эхний 06 сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байсан тул манай "..............." ХХК-д хандаж эхний 06 сарын байрны хөлс болох 5,400,000 төгрөгийг урьдчилан авч түүний хариуд хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн №Х/23/509 дутаар "Орон сууц хөлслөх гэрээ"-ний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг "..............." ХХК-д шилжүүлэхээр, харин "..................." ХХК-нь хариуцагчаас cap бүрийн 05-ны өдөр тухайн сарын хөлс болох 900,000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №-F/23/509 дугаар "Факторингийн үйлчилгээ узүүлэх гэрээ"-г байгуулсан.
Гэтэл хариуцагч нь 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн №Х/23/509 дугаар "Орон сууц хөлслөх гэрээ"-ний 5.1, 5.2, Иргэний хуулийн 287.1-д тус тус заасныг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс шаардлага тавих бүрд хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна.
Иймд 2023 оны 10-р сарын 04-ний өдрийн №Х/23/509 дугаар "Орон сууц хөлслөх гэрээ"-ний үүргийн үндсэн үүргийн гүйцэтгэлд 4,402,698.97 төгрөг, алдангид 961,792.67 төгрөг, нкйт 5,364,491.64 тогрогийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“..................” ХХК-ний нэхэмжилсэн 5,364,491.64 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 1,341,123 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,341,123 төгрөг, 2024 оны 08 дугар сарын 20-ний 1,341,123 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 1,341,123.64 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“......................” ХХК-нь иргэн .................................туяагаас зээлийн гэрээний үүрэг 5,364,491.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч “..........................” ХХК-нь 5,364,491.64 төгрөг нэхэмжилснийг хариуцагч . хүлээн зө.....................вшөөрч уг 5,364,491.64 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 1,341,123 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,341,123 төгрөг, 2024 оны 08 дугар сарын 20-ний 1,341,123 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 1,341,123.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.(хх-ийн 25-р хуудас)
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.” ХХК-ний улсын тэмд........................эгтийн хураамжид төлсөн 100,790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул Ч.Мөнхтуяагийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 100,790 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар “...........................” ХХК-ний хариуцагч ............................................. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,364,491.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 5,364,491.64 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр 1,341,123 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 1,341,123 төгрөг, 2024 оны 08 дугар сарын 20-ний 1,341,123 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 1,341,123.64 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ..................... улсын тэмдэгтийн хураамжид 50395 төгрөг, орон нутгийн орлогоос 50395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...................” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА