| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00374/И |
| Дугаар | 145/ШШ2024/00326 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 145/ШШ2024/00326
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 145/ШШ2024/00326 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ..............сумын ................ дугаар баг, ...............дугаар гудамж, ............... тоотод оршин суух, .................. онд төрсөн, ..............настай, .............. овгийн С.................гийн Ү................ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Анужин оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. С.Ү............ нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч С.Ү............ шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдоогүй хохиролд хүрээд байна. Иймд намайг ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмжийн хуудас, №............... дугаартай баталгаажилтын хуудас, ******* аймгийн архивын тасгийн 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаартай архивын лавлагаа, нотариатч .............ын нотариатын үйлдэл хийхээс татгалзах тухай 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн баримт, ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн 1990 оны 09, ******* сар, 1991 оны 6 сарын цалин тооцооны хүснэгтүүд зэрэг болно.
5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Х............., Ц.Л................ нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Ү........... нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
2. Хүсэлт гаргагч С.Ү................ шаардах эрхээ ...хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй ... гэж тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Хүсэлт гаргагч С.Ү............. нь ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн архивын тасгийн 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 209 дугаартай архивын лавлагаа, ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлийн 1990 оны 09, ******* сар, 1991 оны 6 сарын цалин тооцооны хүснэгтүүд, гэрч Ч.Х..........., Ц.Л................ нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
5. Иймд хүсэлт гаргагч С.Ү..........ыг ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хүсэлт гаргагч С.Ү................д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийнхөө эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ................. овгийн С............ийн Ү.............ыг ******* аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдэлд 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА