Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2019/00596/и |
Дугаар | 14 |
Огноо | 2020-03-24 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 14
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй, ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, овогт гийн Анхбаярын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах ******* аймгийн “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах.
Нэхэмжлэгч ******* би 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт халуун усны эрхлэгчээр ажилласан.
Хариуцагч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* надад 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө олгосон.
Нэхэмжлэгч ******* би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Шим-Ус- орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргатай биечлэн уулзаж, чөлөөний хугацаа дуусахаас өмнө ажилдаа орох хүсэлтийг амаар гаргасан.
Тухайн үед байгууллагын санхүүч, хүний нөөцийн ажилтан нар хамт байсан. Гэтэл ажил олгогчоос ажилтан миний чөлөөний хугацаа дуусахаас өмнө урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн орох хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр удаашруулсны эцэст 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал гаргаж, намайг халуун усны эрхлэгчийн ажлаас чөлөөлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн” байхыг ойлгодог.
Гэтэл нэхэмжлэгч ******* би 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай байхад халуун усны эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, ажилтан миний Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж байна.
Хариуцагч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаал гарах өдрийн байдлаар нэхэмжлэгч ******* миний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 19 жил 8 сар байгаа нь хуулийн дээрх заалтаар хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхгүй байна. Иймд нэхэмжлэгч ******* миний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг ******* нь гаргасан байна.
“Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар буцалтгүй тусламж олгохоор тушаал гаргасан.
“Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр: “1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:
Нэг: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн” байхыг ойлгодог.
Нэхэмжлэгч ******* нь 1964 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай байхад хариуцагч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тушаалаар халуун усны эрхлэгчийн ажлаас нь чөлөөлсөн нь эрхзүйн үндэслэлгүй.
Ийм байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д заасныг буруу хэрэглэж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Хоёр: Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулагддаг.
Ийм байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 буюу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Гурав: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэжээ.
Даатгуулагчид хуулийн дээрх заалтаар олгосон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг ажил олгогчоос 55 нас хүрсэн эмэгтэй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах байдлаар албадан эдлүүлэх эрх зүйн үндэслэлгүй.
Дөрөв: Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлдэг.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах талаар бичгээр хүсэлт гаргаагүй.
Мөн түүнчлэн ажил олгогч санаачилж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байхад анхан шатны шүүх ажилтан санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр харилцан эсрэг агуулгатай дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасантай нийцэхгүй байна.
Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ******* аймгийн “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэ-Оюун нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч ******* нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл гаргасан” гэж тайлбарлажээ.
Анхан шатны шүүх *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:
Ажил олгогч нь *******ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заалтыг баримталсан боловч тушаал гаргах үед ажилтан 60 нас хүрээгүй буюу 55 настай байсан байна.
Гэтэл анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл “ажилтан ******* нь 55 нас хүрсэн боловч /20-иос доошгүй жил шимтгэл төлсөн/ гэх хуулийн шаардлага хангаагүй, 19 жил 8 сар шимтгэл төлсөн тул дээрх хуулийн зохицуулалтад заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна” гэж нэхэмжлэлдээ дурдсаныг шүүх анхаараагүй байна.
Мөн ажил олгогч нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэснийг хэрэгжүүлээгүй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
*******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 3 сар 15 хоног, нэг сарын дундаж цалин хөлсийг 600,000 төгрөг, нэг өдрийн цалин хөлсийг 27,907 төгрөгөөр тооцож, нийт 2,218,605 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримталж “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 2,218,605 /хоёр сая хоёр зуун арван найм мянга зургаан зуун тав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, *******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт даалгаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:
“2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас тэмдэгтийн хураамжид 120,648 /нэг зуун хорин мянга зургаан зуун дөчин найм/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Б.ДАМБА
М.НЯМБАЯР