| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00285/И |
| Дугаар | 104/ШШ2024/00429 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 104/ШШ2024/00429
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******, ******* хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******,******* дүгээр гудамж, *******од оршин суух, овогт ийн т холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 10,393,539.81 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ууганчимэг нар оролцов.
Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ******* нь хариуцагч Н.тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож, зээлийн зохин ёсоор олгосон. Мөн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж тоёото приус 20 маркийн маркийн автомашиныг нэр дээр шилжүүлж эзэмшлийг зээлдэгч Н.ийн эзэмшил, ашиглалтад үлдээсэн болно. Н.ийн хувьд гэрээгээр тохирсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийгээгүй, зээл авсан үеэс эхлэн сар бүр байнгын зөрчилтэй зээлийг төлж байсан. Манай компанийн зүгээс зээлээ хугацаанд нь төлөхийг удаа дараа шаардсан боловч шүүхэд өгчих гэсэн тайлбарыг хэлдэг байсан. 2022 оны сүүлээс огт төлөлт хийхээ больсон бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,556,732.34 төгрөг, хүү 3,299,751.75 төгрөг, алданги 1,537,055.72 төгрөг нийт 10,393,539.81 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа тул уг төлбөрийг хариуцагч Н.аас гаргуулж өгнө үү, барьцаа хөрөнгийг нуун дарагдуулж хаана байгаа нь тодорхойгүй, Хэнтий аймагт айлын хашаанд хаясан мотор нь цохьсон, төмрийн хог болсон гэх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй гэв.
Хариуцагч Н. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь үндсэн зээлээс 5,670,000 төгрөгийг төлсөн, гэтэл надад холбогдуулан 10,393,539 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, миний тооцооллоор 1,330,000 төгрөгийн үлдэгдэлтэй үүнээс зээлийн хүү алдангийг бодож тооцох ёстой атал үндсэн зээлээс хүү алданги тооцож байгаа нь үндэслэлгүй юм. Мөн тус байгууллага зээлийн хүүгээ нийтэд мэдээллэсэн баримтыг би зохих байгууллагаас шүүж үзэхэд байхгүй байсан учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.1 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 05-06 хуудас)
4.2 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар (хх-ийн 07 хуудас)
4.3 дугаартай Зээлийн дансны хуулга (хх-ийн 08-09 хуудас)
4.4 Зээл хүсэгчийн анкет (хх-ийн 10 хуудас),
4.5 Н.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 11 хуудас)
4.6 *******-ийн дугаартай депозит дансны хуулга (хх-ийн 53-65 хуудас)
4.7 Ариг банк харилцагчийн дансны хуулга (хх-ийн 66-70 хуудас)
5.Хариуцагч хариу тайлбар өгсөн байна.
Шүүхийн журмаар цугларсан баримт
6.Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 3/2405 тоот албан бичиг (хх-ийн 48 хуудас)
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,393,539 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: .хариуцагч Н.тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож, зээлийн зохин ёсоор олгосон. Гэтэл гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөн тул зээлийн үлдэгдэл 5,556,732.34 төгрөг, хүү 3,299,751.75 төгрөг, алданги 1,537,055.72 төгрөг нийт 10,393,539.81 төгрөгийг гаргуулна гэж
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч .. би зээлэнд 5,670,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,300,000 төгрөг байгаа үүнээс хүү, алданги бодогдох ёстой, 10,393,539 төгрөгийг төлөхгүй, мөн зээлийн хүүгийн мэдээллээ нийтэд мэдээллээгүй гэж маргасан.
Зохигч зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олгогдсон эсэхэд маргаагүй, зээлийн тооцоололд маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Санхүүгийн доктор ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Н.тай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна /х.х-ийн 5-6 хуудас/.
Түүнчлэн талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Э.т зээлийн гэрээний үүргийг хангахуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, Бор шаргал өнгийн Toyoto prius XW20 маркийн улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулаах тохиролцсон байна. /х.х-ийн 07-08 хуудас/.
Нэхэмжлэгч ******* нь Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ .. гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид төрийн эрх бүхий байгууллагаас санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрөл авч бүртгэгдсэн болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 3/2405 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч *******-ийн шүүхэд өгсөн нэхэмжлэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч Н. нь дээрх зээлийг эргэн хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгээр авсан ба, зээлдүүлэгч нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулий 15 дугаар зүйлийн 15.1.-п Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.1-д заасан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ., 18 дугаар зүйлийн 18.2.-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.заасны дагуу зээлийг хүүтэй олгожээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч *******-иас 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н. 7,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож, зээлийн зохин ёсоор олгосон.өгийг хүлээлгэн өгсөн үйл баримтыг тэрээр үгүйсгээгүй тул 7,000,000 төгрөгийг зээлсэн эсэх талаар маргаагүй гэж үзнэ.
Иймд, нэхэмжлэгч ******* болон хариуцагч Н. нарын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна., мөн хуулийн 286.2.-т Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална.гэж зааснаас үзвэл тэдгээрийн хооронд үүссэн харилцаан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зохицуулагдана.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.6-т тус тус зааснаар хариуцагч уг 7,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлийг авсан өдөр болох 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 30 сарын хугацаанд сар бүрийн тохирсон өдөр зээл, зээлийн хүүг төлсөөр хугацаа дуусах 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна.
Хариуцагч дээрх гэрээний дагуу 30 сарын хугацаанд сар бүрийн 25ны өдөр зээлийг эргэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд дуусгавар болохоор заасан боловч хариуцагч нь Н. нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үндсэн зээл болон зээлийн хүүг зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн эргэн төлөх хуваарийн дагуух баримтаас үзвэл
7,000,000x3.5%=245,000 төгрөг /1 сарын хүү/x12=2,940,00 төгрөг /1 жилийн хүү/:365=8,054 төгрөг /1 өдрийн хүү/, энэхүү 2,940,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар 25-ны өдрөөс 1,443,267 төгрөг төлсөн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ашигласан хугацааны хүү 8,054x613хоног=4,940,517.72 төгрөгийн хүүнээс 1,640,765 төгрөгийг төлсөн
Үндсэн зээл 7,000,000 төгрөгөөс 1,443,267.66 төгрөгийг төлж, 5,556,732.34 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч тал зээлэнд 5,567,000 төгрөгийг төлсөн гэх боловч энэ тухай тооцооллын баримтаа гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлож нэхэмжлэлийг үгүйсгэх баримтыг гаргаж ирүүлээгүй, зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлж, тийнхүү ашигласан хугацаагаар хүү тооцох тул хариуцагчийг үндсэн зээлээс 1,443,267 төгрөгийг буцаан өгөөд 5,556,732 төгрөгийг ашигласан гэж үзнэ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд хариуцагч зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн мөнгө буцаан төлөх үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж заасан ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 19 дүгээр зүйлд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь анз хэрэглэхийг хориглодог тул нэхэмжлэгч нь алданги 1,537,055.72 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн ба Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал-д алданги тооцох талаар хориглосон, зохигч зээлийн гэрээ 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан, дээрх хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилсэнтэй холбоотойгоор 1,261,806 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож, 275,249 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Иймд шүүхээс хэрэгт авагдсан болон талуудын тайлбарыг үндэслэн хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5,556,732 төгрөг, зээлийн хүү 3,299,751 төгрөг, нийт 8,856,483 төгрөг, алданги 275,249 төгрөг нийт 9,131,733 төгрөгийг хариуцагч Н.аас нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,261,806 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь өмгөөлөгч хэргийн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг өмгөөллийн эрх бүхий этгээд болохыг нотолсон болон шүүх хуралдаан давхцсан талаарх баримтыг ирүүлээгүй, хариуцагч болон өмгөөлөгчийн хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдаагүй, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр болсон шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж хойшлуулсан, энэ шүүх хуралдааныг товлох хугацаа дээр зохигчоос санал авсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хангахаас татгалзаж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн тэмдэгийн хураамжид төлсөн 181,246 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд 161,057 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1., Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар хариуцагч Н.аас 9,131,733 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,261,806 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 181,246 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 161,057 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА