| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00700/И |
| Дугаар | 104/ШШ2024/00430 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2024/00430
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,*******од оршин суух, ******* овогт ын од холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,756,088.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. хариуцагч И.той харилцан тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №ЗГ2023112302934 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж, Samsung Galaxy ZFlip 5 маркийн гар утасыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа 2023 оны 11 сараас 2025 оны 11 сар хүртэл нийт 24 сар. Хариуцагч зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, манай компаний зүгээс удаа дараа шаардсан боловч эргэн төлөлт хийгээгүй тул хариуцагчаас гэрээний үүрэгт үндсэн зээл 3,828,000 төгрөг, хүү 773,407.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,681.02 нийт 4,756,088.03 төгрөгийг хариуцагч И.оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4,756,088.03 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч И.оос зээлийн гэрээний үүрэгт 4,756,088.03 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,756,088.03 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч И. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,756,088.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,048 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,524 төгрөгийг улсын төсвөөс, 45,524 төгрөгийг хариуцагч И.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч И. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА