Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00432

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: *******, ******* хороо, ******* гудамж, *******, т1 давхар байрлах ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, ******* хороо, *******од оршин суух, ******* овогт ийн д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,972,958 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. А. нь  ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр БЗГ тоот тоот зээлийн гэрээ байгуулж, 1,899,900 төгрөгийг жилийн 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлж авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 617 хоног хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч А.гаас зээлийн гэрээний үүрэгт 1,656,400 төгрөг, хүү 1,194,049 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 113,209 төгрөг, нийт 2,972,958 төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.

               

Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  ХХК-ийн нэхэмжилсэн 2,972,958 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ХХК нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,972,958 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 2,972,958 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

           

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,517 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,258 төгрөгийг улсын төсвөөс, 31,258 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байх тул зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 690,198.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21,115 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,557.5 төгрөгийг улсын төсвөөс, 10,557.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.УРАНЗАЯА