Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00433

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

        

Нэхэмжлэгч:  *******,*******,*******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,,,од оршин суух,  овогт гийн т холбогдох

 

Цахим зээлийн гэрээний үүрэгт 4,789,910.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н. нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 76591 дугаар цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 73014 дугаартай цахим зээлийн дэд гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийн эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул .зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 3,322,005 төгрөг, зээлийн хүү 1,339,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,146 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 4,789,910.86 төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Н. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжилсэн 4,789,910 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК нь хариуцагч Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,789,910.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,789,910.86 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн байна.

     

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 91,588 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,794 төгрөгийг улсын төсвөөс, 45,794 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч Н. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,789,910.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 91,588 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,794 төгрөгийг улсын төсвөөс, 45,974 төгрөгийг хариуцагч Н.ээс гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ, ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА