Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/04285

 

 

 

 

 

 

                                           

 

 

    2024              09               03                                                   184/ШШ2024/04285

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,123,517.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан 12,000,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. ... Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгч *******өөс үндсэн зээлд 12,000,000 төгрөг, үндсэн хүүнд 3,063,667.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 59,850.14 төгрөг нийт 15,123,517.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ. 

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 15,123,517.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг  2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,123,517.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь *******д холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 15,123,517.55 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 15,123,517.55 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,123,517.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

                                        

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,123,517.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,  2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5,123,517.55 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******өөс 116,783.79 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,567.58 төгрөгөөс 116,783.79 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан “******* ******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                               ***