Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/04279

 

 

 

 

 

 

 

 

 

       2024             09              02                                            184/ШШ2024/04279

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,264,086.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* *******тай ******* дүүрэг, 18 дугаар хороо, ******* 35-77 тоот хаягт орших СБ ******* тооцооны төвтэй 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №ЗГ201743332407 тоот зээлийн гэрээ байгуулж, 4,500,000 төгрөгийн хэрэглээний зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд гэрийн эд хогшлыг барьцаалсан байна. Зээлдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 638,770.7 төгрөг, зээлийн хүүнд 81,517.8 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 11.5 төгрөг, нийт 720,300 төгрөг төлсөн байна. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,861,229.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,982,026.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 387,830.5 төгрөг, нотариатын зардалд 33,000 төгрөг, нийт 9,264,086.3 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* *******” ХК-иас авсан зээлийн үлдэгдэл 9,264,086.3 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх зохигчдын хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,264,086.3 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн хариу тайлбар болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байна.

Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9,264,086.3 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,127.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 81,563.69 төгрөг, хариуцагчаас 81,563.69 төгрөгийг тус тус гаргуулан “******* *******” ХК-ид буцаан олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,264,086.3 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 163,127.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 81,563.69 төгрөг, хариуцагч *******аас 81,563.69 төгрөгийг тус тус гаргуулан  “******* *******” ХК -ид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        ***