Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00435

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

Нэхэмжлэгч:  *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******,*******, од оршин суух,  овогт ийн д холбогдох

  

Зээлийн гэрээний үүрэгт 420,523 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь тус зээлийн апплейкшн дахь үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дугаартай 150,000 төгрөгийн онлайн зээлийн гэрээ байгуулж, 8.1 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Б. нь зээлийн эргэн төлөх үүргийг зөрчиж төлбөрийг төлөлгүй 668 хоногийн хугацаа хэтрээд байна. Иймд түүнээс 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 149,435  төгрөг, зээлийн хүү 198,911 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72,178 төгрөг төлөхөөр байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 420,523 төгрөгийг зээлдэгч Б.оос гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-д 420,523 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаврыг ойлголоо гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 420,523 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 420,523 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 13,266 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,633 төгрөгийг улсын төсвөөс, 6,633 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 420,523 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,266 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,633 төгрөгийг улсын төсвөөс, 6,633 төгрөгийг хариуцагч Б.оос гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                        Б.УРАНЗАЯА