Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2024/03804

 

 

 

 

 

 

 

  

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/03804

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,684,629 төгрөгийг хариуцагч *** нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,561,543 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,561,543 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,561,543 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 137,904 төгрөгөөс 65,452 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 65,452 төгрөгийг, хариуцагчаас 65,452 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ