| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03420/И |
| Дугаар | 102/шш2024/03849 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 102/шш2024/03849
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/03849 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** холбогдох нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,767,028 төгрөгөөс татгалзаж үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч *** нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 75,223 төгрөгөөс 37,611 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 31,706 төгрөгийг, хариуцагч *** 37,611 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ