Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Л.*******д холбогдох эрүүгийн 1704000360010 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр ñàðûí 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                   Б.Одгэрэл

 Улсын яллагч                                     Ж.Бүрэнжаргал

 Хохирогч                                        С.*******, Ц.*******, С.*******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.*******

 Шүүгдэгч                                        Л.******* нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1960 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говь-Сүмбэр аймгийн Чойр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кранчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр А.*******, 14-18 насны 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 22 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /РД:*******/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Л.******* нь 2017 оны 7 дугаар 22-ны орой Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах ******* уулын урд талын засмал зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол ó÷ðóóëñàí гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Л.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 7 сарын 22-ны орой 22 цагийн үед хүү ы эзэмшлийн БРА улсын дугаартай “Портер” маркийн машиныг жолоодож яваад ******* уулын орчмын туслах замаас төв зам руу орохдоо “Портер” маркийн машинтай мөргөлдсөн. Би тухайн үед хоёр тал руугаа зам харсан, юм харагдаагүй, гурвуулаа 0.5 граммын архи болон айраг  уусан байсан. Би 2015 онд жолооны эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан. Тухайн үед миний согтуурлыг шалгахад 1.95 хувьтай гарсан, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. маркийн машины жолооч т машин авч өгч хохиролгүй болгосон. Хохирогч *******т бэлнээр 600.000 төгрөг болон эм тариа авч өгсөн. Ослын улмаас миний нэг нүд юм харахгүй байгаа, нөгөө нүдний яс гэмтсэн. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

                           

Хохирогч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ хэргийн улмаас миний хүзүү гэмтсэн, гэмтлийн зэрэгт маргаан байхгүй. Шүүгдэгчийн зүгээс бэлнээр 600.000 төгрөг болон эм тариа авч өгсөн. Мөн эмчилгээнд гарсан зардал болох 553.000 төгрөгийн хохирол авахаар харилцан тохирсон. Миний бие бүрэн эдгэрээгүй, хүзүүний зураг дахин авахуулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч А.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ хэргийн улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Миний биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч нь манай нөхөр т машин авч өгч хохирлыг барагдуулсан бөгөөд оношлогооны үеэр бичиг баримтыг нь янзалж өгөхөөр бид хоорондоо харилцан тохирч ярилцсан байгаа” гэх мэдүүлэг,

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.ийн мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр найз *******, ******* нарын хамтаар орой 20 цагийн үед ******* уулын амралтын наад талын гол дээр нэг шил 0.5 граммын архи хувааж ууцгаасан. ******* цагаан өнгийн маркийн машинаа жолоодож явсан, унтаад явж байсан нэг мэдэхэд засмал зам дээр машинтай мөргөлдсөн байсан. ******* бид хоёр бүс зүүгээгүй байсан, ******* архи уусан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.ын мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн БРА улсын дугаартай маркийн машинтайгаа аймаг явах гээд танил ах *******, эхнэр ******* нарын хамтаар Багануур дүүргээс гараад Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гүүрний шалган нэвтрүүлэх постоос ертөнцийн зүгээр баруун тийш засмал замаас ******* уулын амралт руу салдаг шороон замаас нэг машин урдуур хурдтай орж ирээд надтай мөргөлдсөн. Энэ ослоос миний машинд 1.345.000 төгрөгийн хохирол учирсан. Нөгөө хүмүүстэйгээ ярилцаж байгаад өөр машин авахуулахаар болж машин авахуулсан боловч тэр машины дугуй мотор зэрэг нь муу болохоор өөрийнхөө машины мотор болон дугуйг нь солиод тавьчихсан чинь одоо оношлогоонд оруулж бичиг баримтыг нь бүрэн бүтэн болгуулах хүсэлтэй байна. Би энэ машиныг хүргэн Батсайханаас 2.000.000 төгрөгөөр худалдаж аваад нэг дээрээ шилжүүлж амжаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Б.ы мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын сүүлээр Багануур дүүрэгт байхгүй байсан бөгөөд миний эзэмшлийн БРА улсын дугаартай маркийн автомашин нь манай аав ээжийн хашаанд байсан юм. Тэгээд намайг байхгүй хооронд аав ******* уг машиныг унаж явж байгаад ийм асуудалд орсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

 

Мөрдан байцаалтад гэрч Н.Батсайханы мэдүүлсэн: “...Намайг очиход миний баз хүргэн т зарсан машин цагаан өнгийн маркийн машинтай мөргөлдсөн байж байсан. Би өөрийн эзэмшлийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг т 2.000.000 төгрөгөөр зарсан, нэрээ шилжүүлж амжаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/

 

Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай дүгнэлтэд:

 

  1. H.Porter маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, гэх заалтыг зөрчсөн байна.
  2.  ”H.Porter маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээ тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх: 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. “Зам тавьж өгөх”-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл:- гэх заалтуудыг тус тус зөрчсөн.
  3. H.Porter маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө: гэсэн заалтыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна, шинжээч цагдаагийн ахмад М.Лхагвадорж, Б., цагдаагийн дэслэгч Т.Батмонгол гэжээ /хх-ийн 40/,

 

Сэлэнгэ-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний төвийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 1.345.000 төгрөг” гэжээ, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 49-50/

 

Сэлэнгэ-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний төвийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан, Авто тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр 445.000 төгрөг” гэжээ, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 57-58/

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/206 дугаартай дүгнэлтэд: “С.*******ын биед баруун шаант ясны хугарал, хүзүүний 5 дугаар нугаламын баруун сэртэнгийн хугарал, баруун шагайн үенд няцарсан шарх,  баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.  гэжээ. /хх-ийн 84/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/196 дугаартай дүгнэлтэд: “А.*******гийн биед баруун шуу ясны хугарал, зүүн тавхайн 2,3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, зүүн хөмсгөн дээрх шарх, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С. гэжээ. /хх-ийн 72/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/192 дугаартай дүгнэлтэд: “Ц.*******ын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт, баруун бугалга баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” шинжээч эмч,  цагдаагийн дэслэгч С.  гэжээ. /хх-ийн 76/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний Шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/193 дугаартай дүгнэлтэд: “А.ийн биед тархи доргилт, нүүр, хэвлий, зүүн шуу, баруун зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С. гэжээ. /хх-ийн 80/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/195 дугаартай дүгнэлтэд: “Л.*******гийн биед дух ясны шугаман хугарал, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн, зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн, дотор хананы цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С. гэжээ. /хх-ийн 69/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 5-8/,

 

Осол гарсан талаархи гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-13/,

 

 Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлээр “Л.******* нь 1.95 хувийн согтолттой” гэжээ /хх-н 14-15/,

 

Жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох лавлагаагаар “Л.******* нь 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” гэжээ /хх-н 9/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Hyundai porter маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *******гийн ” гэжээ. /хх-ийн 97/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаагаар “Hyundai porter маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь н Батсайхан” гэжээ. /хх-н 98/,

 

Хохирогч С.*******ын эмчилгээ хийлгэсэн,  зардлын талаарх баримтууд /хх-ийн 101-110, 122-127, 131/,

 

Шүүгдэгч Л.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 92/ áîëîí шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 93/ зэрэг áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/195,  2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/196,  2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/192, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №09шэ/193,   2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №09шэ/206 дугаартай дүгнэлтүүд, Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай дүгнэлтийн   үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

            Шүүгдэгч Л.******* нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2017 оны 7 дугаар 22-ны орой 22 цагийн үед бусдын эзэмшлийн БРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Багануур дүүргийн 3 дугаар хороо, ******* уулын урд талын шороон туслах замаас төв засмал зам руу орох хөдөлгөөн хийхдээ уг замаар зорчиж байсан С.ын жолоодоод явж байсан “Hyundai porter” маркийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас БРА улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч А.*******гийн биед баруун шуу ясны хугарал, зүүн тавхайн 2,3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, зүүн хөмсгөн дээрх шарх, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,

 

 Мөн БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч С.*******ын биед баруун шаант ясны хугарал, хүзүүний 5 дугаар нугаламын баруун сэртэнгийн хугарал, баруун шагайн үенд няцарсан шарх, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тус тус ó÷ðóóëñàí болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “засмал зам руу орохдоо машин харахад харагдахгүй байхаар нь зам руугаа ортол гэнэт машинтай мөргөлдсөн, би архи уусан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******ын “Хэрлэн гүүрний наад талд засмал замаар уруудаад явж байтал ******* уулын амралт руу салдаг шороон замаас цагаан өнгийн маркийн машин маш хурдтай орж ирээд өөдөөс мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, хохирогч С.*******ын “баруун гар тал буюу шороон замаас ******* уулын арын асфальтан замаас цагаан өнгийн маркийн машин шууд баруун урд хэсгээс мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-27/, хохирогч А.*******гийн “*******, бид гурав архи ууцгаасан. Тэгээд манай нөхөр машинаа жолоодоод Багануур луу явах гээд шороон замаар засмал руу нийлэх гэтэл Багануур талаасаа нэг гэрэл гарч ирээд тас няс хийгээд мөргөлдсөн” /хх-ийн 29/, хохирогч А.ийн “*******, ******* бид нар архи хувааж уусан. ******* машинаа жолоодоод Багануур луу хөдөлсөн, нэг мэдэхэд машинтай мөргөлдсөн байсан” гэх мэдүүлэг /хх-н 31/, иргэний нэхэмжлэгч С.ын “Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн гүүрний шалган нэвтрүүлэх постоос ертөнцийн зүгээр баруун тийш засмал замаас ******* уулын амралт руу салдаг шороон замаас нэг машин урдуур хурдтай орж ирээд надтай мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч С.Батсайханы “намайг очиж үзэхэд миний т зарсан машин цагаан өнгийн машинтай мөргөлдсөн байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/, хохирогч нарын биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 09шэ/196, 09шэ/206 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг тогтоосон Багануур дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 5-8/, осол гарсан талаархи гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-13/, Л.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг тодорхойлсон лавлагаа /хх-н 9/, жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /хх-н 14-15/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь архидан согтуурч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин замын хөдөлгөөнд оролцож, улмаар хоёр хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Л.******* нь үйлдэлдээ болгоомжгүй хандсан байх бөгөөд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, замын хөдөлгөөний талаарх тогтоосон дүрмийг зөрчсөнтэй холбоотой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.******* нь 2015 оны 8 сарын 23-ны өдөр 2 жилийн хугацаагаар А болон В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь Багануур дүүргийн Замын цагдаагийн албаны байцаагч а/х Б.ын гаргасан тодорхойлолт болон лавлагаагаар тогтоогдож байна. /хх-н 9/

 

 Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ нь 1.95 хувийн согтолттой байсан болох нь согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-н 14-15/

 

Иймд ïðîêóðîðîîñ ç¿éë÷èëæ èð¿¿ëñýí õýðãèéí ç¿éë÷ëýë òîõèðñîí ãýæ ¿çýæ, Л.*******г согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол ó÷ðóóëñàí гэм буруутайд тооцож, түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад çààñнаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Эрүүгийн хуулийн 27.10 дугаар ç¿éëèéí 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан ãýìò õýðгийн хорих ялын дээд хэмжээ нь “3 жил хүртэл” хугацаатай байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 92/

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч С.*******ын эмчилгээний зардалд бэлнээр 600.000 төгрөг төлсөн, цаашид 553.000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар гомдолгүй, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч А.******* нь шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн болно.

Мөн шүүгдэгч нь хохирогч С.*******ын эмчилгээний зардалд бэлнээр 600.000 төгрөг өгсөн байх бөгөөд 2017 оны 11 сарын 10-ны өдөр 253.000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 300.000 төгрөг өгөхөөр харилцан тохирч, энэ талаар баталгаа гаргаж шүүхэд ирүүлсэн байна. /хх-н 159 /

 

Харин хохирогч С.******* нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иргэний нэхэмжлэгч С.ын Багануур дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Л.******* нь машин техник нэхэмжилсэн гомдлыг минь барагдуулсан тул цаашид гомдол саналгүй” гэжээ. /хх-н 132/ Иймд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас А., Ц.******* нарын биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэдгээр нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэе.

 

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар согтуурсан болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасíààð шүүгдэгч ******* овгийн *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг Л.*******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.
  5. Хохирогч А., А.*******, Ц.*******, иргэний нэхэмжлэгч С. нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.*******гаас хохирогч С.*******ын эмчилгээний зардалд бэлнээр 600.000 төгрөг өгснийг, Л.*******гаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нөхөн төлөхөө илэрхийлсэн 553.000 /таван зуун тавин гурван мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******т олгосугай.
  7. Хохирогч С.******* нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Л.*******д õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Батбуяанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЙГАЛМАА