Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/586

 

 

 

 

 

 

   2022            06              02                                       2022/ДШМ/586

                                                       

Л.Б-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 2021/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Н.Ням-Очирын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтээр Л.Б-од холбогдох 2111006341125, 2011011630210 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б-,

1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 1997 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 659  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн, биечлэх эдлэх ялыг 2 жил 2 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсныг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 5 хоногийг хорих ялаар сольсон;

 

Л.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, *****тоотод байрлах иргэн Б.О-ын гэрийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, LCD зурагт, MNBC төхөөрөмж, зурагтын удирдлага зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, нийт 255.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Л.Б-од энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 659 /зургаан зуун тавин ес/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногт шилжүүлэн нийт 82 /наян хоёр/ хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /жил/ 02 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг, 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 22 /хорин хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Л.Б-ын цагдан хоригдсон нийт 9 /ес/ хоногийг түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газар болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 3 дугаар гудамжны 2-72В тоотоос зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-оос 255.800 /хоёр зуун тавин таван мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.О- /РД:ЕП70011801/-д олгож, 2 /хоёр/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, шүүгдэгч Л.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Ням-Очир бичсэн дүгнэлтдээ: “...прокуророос яллагдагч Л.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 09-2416 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдэж нууцаар хууль бусаар нэвтэрч “Samsung 32” инчийн телевизор, мөнгөн аяга, цагаан торгон дээл, ширэн бүс, телевизийн хүлээн авагч зэрэг эд зүйлийг хулгайлж 542.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж 2021 оны 12 дугаар сарны 03-ны өдөр 697 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22/ШЗ/104 дугаар захирамжаар Л.Б-од холбогдох 2111006341125 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Учир нь, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  2 жил хорих ял шийтгэж, уг ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 659 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн нийт 82 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 2 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Л.Б-ыг 2020 оны 06 сарын 18-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг буюу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 12-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт буруутган ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс гадна уг гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 12-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоол гарах үед шүүхэд мэгдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй.

Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолоор /эрүүгийн 2011011630210 дугаартай хэрэг/ Л.Б- 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, *****тоотод оршин суух иргэн Б.О-ын гэрийн цонхыг хагалан нэвтэрч LCD зурагт, ММВС төхөөрөмж, зурагтын удирдлага зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч нийт 255.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч Л.Б- 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 09-2416 тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрийн цоожийг эвдэж нууцаар хууль бусаар нэвтэрч “Samsung” 32 инчийн телевизор, мөнгөн аяга, цагаан торгон дээл, ширэн бүс, телевизийн хүлээн авагч зэрэг эд зүйлийг хулгайлж 542.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг нэгтгэн шалгаагүйгээс нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэх нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 2 жил хорих ял шийтгэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 659 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн нийт 82 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг, 2 жил 2 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэснийг хүчингүй болгож, эрүүгийн 2011011630210 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив. ...” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2011011630210 дугаартай хэргээс үзэхэд Л.Б- нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороон *****тоотод байрлах иргэн Б.О-ын гэрийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, LCD зурагт, MNBC төхөөрөмж, зурагтын удирдлага зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, нийт 255.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 2021/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 659 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт шилжүүлэн нийт 82 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.

 

Л.Б-ын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 9 дүгээр гудамжны 2416 тоотод байрлах иргэн Н.Бямбадоржийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, “Samsung” загварын 32 инчийн телевизор, мөнгөн аяга, цагаан торгон дээл, ширэн бүс, телевизийн хүлээн авагч зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 542.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх 465 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа илэрч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрвэл шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно.” гэж заасан нөхцөлд хамаарч байх тул прокурор Н.Ням-Очирын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 2021/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэгтгэн шалгуулахаар Л.Б-од холбогдох 2111006341125, 2011011630210 дугаартай эрүүгийн хэргүүдийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ХМШЗ/32 дугаартай захирамжаар Л.Б-од оногдуулсан 2 жил 2 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 5 хоногийг хорих ялаар сольсон байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн 2021/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б-од холбогдох эрүүгийн 2111006341125, 2011011630210 дугаартай хэргүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Л.Б-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН