Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2024/03803

 

 

 

 

 

 

 

 2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/03803

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 14,033,560 төгрөгийг хариуцагч *** нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,169,463.37 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 228,117 төгрөгөөс 114,058 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 114,058 төгрөгийг, хариуцагчаас 114,058ы төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ