Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/шш2024/03800

 

 

 

 

 

 

 

  

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/03800

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

 

1. Нэхэмжлэгч **** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 26,720,020 төгрөгийг хариуцагч *** нар нь 2024 оны 08 дугаар сарын 20-нд 4,453,337 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-нд 4,453,337 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-нд 4,453,337 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-нд 4,453,337 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-нд 4,453,337 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-нд 4,453,337 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291,550 төгрөгөөс 145,775 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 145,775 төгрөгийг, хариуцагч нараас 145,775 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ