Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/132

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтөгс,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа.

Хохирогч *******

Хохирогч *******

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч, Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, овогт ./ регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-эрдэнэ” зах дотор 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******тай маргалдаж, улмаар зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

2. Шүүгдэгч Ө. нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-эрдэнэ” зах дотор 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр *******тэй маргалдаж, улмаар зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан,

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Яллах нотлох баримт:

 Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

 Би зах дээр наймаа хийдэг, мөн ******* наймаа хийдэг юм. Бид хоёрын дунд урд өмнө жимсний мөнгө гээд бага хэмжээний өгөл авал байсан. 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орой Цэдээ гэх жолоочийн ачаа буусан ба түүний эхнэр Нямсүрэн ирэд миний барааг Болдоо гэх жолоочтой хүлээлгэж өгсөн. Надад 28 хайрцаг жимс буулгаж өгсөн ба түүн дотор 2 хайрцаг миний банана жимс буусан. Гэтэл маргааш өглөө нь Нямсүрэн над руу утасдаад “танай бараанд илүү 2 хайрцаг банана буусан байна уу” гэхээр нь би “буугаагүй Болдоо буулгаж өгсөн мэдэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би зах дээр ирээд дэлгүүрээ онгойлгоод наймаагаа хийсэн. Тэгээд өдөр цайны цагийн орчимд *******, Нямсүрэн хоёр орж ирсэн. Нямсүрэн “чам руу илүү жимс орчихсон юм бол өгчихөөч” гэхээр нь би “над руу ороогүй” гэхэд ******* миний дэлгүүрийн лангууны араар орж ирээд хайрцагтай хоёр бананыг авах гэсэн. Тэгэхээр нь би цааш түлхсэн. ******* миний идэх гэж байсан хоолыг авч шидсэн боловч оноогүй ба хажууд байсан аягаар миний толгой хэсэг рүү 3 удаа цохисон. Миний хүү Төгөлдөр *******гийн гараас аягийг салгаад гаргаж явуулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

 Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ...Тэгээд өдөр 13 цагийн орчимд манай дэлгүүрт Болороо гэх мөн жимс зардаг эмэгтэй Цэдвээгийн эхнэртэй хамт орж ирсэн. Цэдвээгийн эхнэр танайх руу илүү бараа орчихсон юм биш үү өгчихөөч гэж хэлэхээр нь би "үгүй ороогүй, Болдоо мэдэж байгаа" гэж хэлэхэд Болороо миний дэлгүүрийн лангууны араар ороод хайрцагтай банана жимсийг энэ миний бараа, жимс байна гээд шууд авах гэхээр нь би хайрцагтай бананыг хойш татаад "энэ миний бараа" гэж хэлээд Болороог цааш түлхсэн гэтэл Болороо ширээн дээр тавьсан байсан шилтэй хоолыг авч шидсэн боловч намайг оноогүй гэтэл хажууд нь байсан улаан эрээн өнгийн аягтай цайг аваад миний толгойн ар дагз хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гарсан ба миний хүү босож ирээд Болороог цааш түлхэж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: *******гийн зарим юм нь худлаа яригдаад байна. Бид 2-ын ачааг нэг жолооч хүргэж авчирч өгсөн. Нэг машинд ачаа аваад иртэл нөгөө машины жолооч бараагаа дутуу буулгаад өгсөн. *******гийн барааг дутуу буулгаад миний барааг гүйцэтгэж буулгаад өгсөн байсан. Тэгэхэд миний барааг ******* нэг хүүхэнтэй хамт өглөө орч ирээд шууд авах гэж дайраад байхаар нь ******* чи над руу битгий элэг бариад дээрэлхээд дайраад бай халуунд хэцүү байна. Битгий миний барааг авах гээд дайраад бай наадах чинь хүлээлгэж өгсөн жолооч байгаа. Тэр жолоочоо дагуулаад ир гэж хэлэх хооронд гүйж орж ирээд лангууны ард талд байсан барааг авах гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа гар луу нь түлхэхэд би аягатай цай варианы шилтэй хоол авсан байсан. Хоолоо идэх гээд тавьсан, хоолоо идэж чадаагүй байтал ******* миний аягатай цайг аваад миний толгой руу 3 удаа цохисон, тэгээд миний цусыг гоожуулчихаад гараад гүйсэн.Энэ хэргийн талаар тэнд намайг харсан олон гэрч байсан. Би өөрөөсөө болоод гэрчээ авчирч цагдаад байцаалгаж чадаагүй цаг хугацааг өнгөрүүлсэн байна. Би үр хүүхдээ бодоод өөрийнхөө ажлыг бодоод, сургууль орох дөхөж байна, надад мөнгө хэрэгтэй байна, ажлаа хиймээр байгаа болохоор үүнийг ингээд дуусгах бодолтой байна. Хүн үнэн зөвөө ярих ёстой. ******* нь өөрийнхөө бурууг хүлээхгүй байгаа болохоор би эмзэглэж байна. Бид 2-ын өмнөх тооцоо маргалдах үед яригдаагүй байсан. Мөрдөн байцаагч Г.Баттөмөр нь ******* та 2 тохирох юм бол гэрч хэрэггүй гэсэн болохоор гэрчүүдээ явуулсан. Гэтэл өнөөдөр нь буруу зөв яригдаад бүх юм миний буруу болж байгаа юм шиг надад эвгүй санагдаж байна. Эмчилгээний мөнгийг аваад эвлэрсэн байгаа. Эвлэрэх гэрээ Үндэслэлтэй. Гомдол, саналгүй гэв.

 Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ...******* намайг лангууны араар байж байхад “яасан их дээрэлхдэг” юм гэж хэлээд миний завж хэсэгт цохиод намайг түлхээд дайрсан. Миний уур хүрээд ширээн дээрээс аяга аваад шидэж *******ийн толгойн хэсэгт оносон. ******* гомдолтой байгаа бол би адилхан гомдолтой гэх мэдүүлэг. /хх-ийн 65-66/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй

 Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ...Миний бараа хайрцаг дээрээ нэр байхгүй учир ба лангууны араар нь ороод хайрцаг дээр нь нэр байгаа эсэхийг үзэх гээд доош тонгойгоод байж байтал миний нүүр хэсэг рүү гал бутартал цохисон. Тэгэхээр нь би гартаа таарсан зүйлийг аваад ******* рүү шидсэн. Гэтэл *******ийн хүүхэд над руу дайраад байхаар нь би гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: Би *******тэй цөөхөн төгрөгийн тооцоотой байсан. Түүнийгээ нэхэмжилж явч байгаад 2 уулаа маргалдсан Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 ...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би зах дээр явж байтал тай тааралдсан ба “би *******ээс өмнөх ногооны тооцооны үлдэгдлийг авахаар явж байна" гэхээр нь би бас хамт ороод танай хоёр хайрцаг жимс буусан эсэхийг асуух гээд хамт ******* гэх хүний дэлгүүр рүү орсон. гуай “ногоогоо авмаар байна” гэж асуухад “ногоо ирээгүй байна” гэж ******* хариулах шиг болсон. лангууны араар орж байгаа харагдсан гэтэл ******* очоод г цохиод авч байгаа харагдсан. Би яг хаашаа цохиж байгааг нь хараагүй, тэнд нэлээд хэдэн хүн үйлчлүүлж байсан. Тэр хоёр барилцаад авсан ба *******ийн хүүхэд салгаж байсан. Би гараад явчихсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 … 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр цайны цагийн орчимд байхаа дэлгүүр дээр ээж ******* бид хоёр хүмүүст бараагаа зарж байхад гаднаас Цэдээ жолоочийн эхнэр гэх хүн Болороо эгчийн хамт орж ирсэн. Болороо гэх эмэгтэй ээжид “банана жимсээ авмаар байна” гэхэд ээж “би падаанаар авсан хүний юм илүү аваагүй” гэж хэлэхэд Болороо намайг юм хийж байхад татаж холдуулаад шууд лангууны араар ороод хайрцагтай жимс авах гэхээр нь ээж Болороог цааш түлхсэн. Гэтэл ширээн дээрээс Болороо нь аяга авч ээжийн толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Би гүйж очоод Болороог хойш татахад ширээн дээр байсан шилтэй аягатай хоолыг авч ээж рүү шидсэн боловч оноогүй. Тэгээд Болороо гадагш гараад явчихсан ба ээжийн толгойн ар хэсэгт хагарсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41/

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар

“1. *******ийн биед тархи, доргилт, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 314 дүгээр

“1. *******гийн биед зүүн завжинд шарх, цус хуралт, зүүн доод 4-р шүдний эмтрэл, баруун тавхайд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: эрүүгийн 2017000260004 дугаартай, шүүгдэгч *******, *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” зах дотор *******т маргалдаж, улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч ******* 2017 оны 07 сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” зах дотор *******тай маргалдаж, улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн прокурорын хяналтын шатанд шүүгдэгч *******, ******* нараас эвлэрсэн тухай саналаа хэлж, ялын талаар харилцан тохиролцсон учраас шүүгдэгч *******, ******* нарт Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрсдийгөө өмгөөлөх эрхээ эдэлж өөрсдийгөө өмгөөлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “өөрийгөө өмгөөлж байна, улсын яллагчийн тавьсан саналтай мэтгэлцэх зүйл байхгүй улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа” илэрхийлсэн, мөн шүүгдэгч нарын зүгээс прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд “хөнгөн” хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн 56-29 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Тошиба” маркын 32 инчийн телевиз, цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн 2017 оны 08 сарын 07-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, 56-29 БНХ улсын дугаартай “Ланд-80” маркын тээврийн хэрэгслийг эзэмшигч *******т, 32 инчийн “Тошиба” телевиз, цагаан өнгийн хөргөгч зэргийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 Шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн хагарсан шаазан аяга, цагаан өнгийн шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* *******, нарыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450000/ төгрөгийг шүүгдэгч *******, ******* нарыг 2017 оны 08 сарын 22-ний өдөр төлөхөөр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн улаан өнгийн хагарсан шаазан аяга, цагаан өнгийн шилний хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1. 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 56-29 БНХ улсын дугаартай “Ланд”-80 маркын автомашиныг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Тошиба” маркийн 32 инчийн зурагт, цагаан өнгийн хөргөгч зэргийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, дээрхи 56-29 БНХ улсын дугаартай “Ланд”-80 маркын автомашиныг эзэмшигч *******т “Тошиба” маркийн 32 инчийн зурагт, цагаан өнгийн хөргөгч зэргийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгосугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ