| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05093/И |
| Дугаар | 102/шш2024/04027 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 102/шш2024/04027
| 2024 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/04027 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5,797,458 төгрөгийг хариуцагч **** нь 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,297,458 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 107,709 төгрөгөөс 53,854 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 53,854 төгрөгийг, хариуцагчаас 53,854 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ